ДОРНЫН ЗУРХАЙ
2018.10.17. Лхагва гараг. Билгийн тооллын 8 Намрын адаг хар нохой сар Дөрвөн ногоон мэнгэтэй, Хар морь өдөр
Наран ургах шингэх: 07.14-18.01
Үс засуулбал: Нас уртасна
Барилдлага: Идэр
Шүтэн барилдлага: Төрөн түгэхүй
Тухайн өдөр гахай, хулгана, үхэр, луу, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Баяр баясгалангийн хурим үйлдэх, шинэ гэр барих, хувцас өмсөх, чимэг зүүх, бүжиг наадам үүсгэх, хувцас хийх, сан нуун дарахад сайн. Зүүн нүд татвал эцэг, эх садны хэрэг бүтэх баруун нүд татвал эд олдох, зүүн чих хангинавал аймшиг болох, баруун чих хангинавал хэрүүл тэмцэл болох, хэрээ дуугарвал зочид ирэх, тагнай загатнавал сэтгэл зовох, бүх бие татвал хэрэг олон болох, хөл татвал үзэсгэлэн болно. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой.
ӨРНИЙН ЗУРХАЙ
Хонь
Эргэн тойрныхонтойгоо шинэ санаа, төлөвлөгөөгөө хуваалцах хүсэл төрнө. Гэхдээ үүнийгээ болгоомжтой хийгээрэй. Эхлээд бэлдээд дараа нь алхам алхмаар санаа бодлоо хуваалцсан нь дээр.
Үхэр
Өнөөдөр таны ажил яг л өмнө нь тохируулсан мэт дарааллаар бүтнэ. Хичээл зүтгэлийнхээ үр шимийг амсана. Мэдрэмж өндөр байна.
Ихэр
Өнөөдөр та эрсдэл хийхийг хүснэ. Гэхдээ од эрхэсийн зүгээс танд үүнийг хийхгүй байхыг зөвлөж байна.
Мэлхий
Таны санаачилга хүлээж байгаагүй үр дүнд хүргэнэ. Өнөөдрийн таны уриа бол “Бүү цэцэрх”. Эргэн тойрондоо уусахыг хичээ. Арслан Бүх зүйл дээр инээмсэглээд “тийм” гэж хэлэх өдөр. Энэ нь таны эргэн тойрныхонд маш тустай. Чин сэтгэлээсээ байгаарай.
Охин
Бүх зүйл амархан байх өдөр. Ажил амьдрал дээр тань өөрчлөлт ирсэн ч үүнийг эсэргүүцэх хэрэггүй. Жинлүүр Ойр дотныхон тань тантай зөвлөлдөхийг хүснэ. Иймээс танд бэлэн санаа байгаа бол хэлээрэй. Ажил хэрэг, гэрээ хэлэлцээ явуулахдаа жаахан наймаалцаж яагаад болохгүй гэж?
Хилэнц
Эргэн тойрныхоо зөвлөгөөг сонс. Ингэснээр та алдааг тойрч, эсвэл үнэ цэнэтэй зүйлд хүрэх болно. Бүх хүний хэлснийг тунгаа. Нэгийг нь ч тоолгүй өнгөрөөж болохгүй.
Нум
Төлөвлөгөө, шинэ санаагаа бүү дэлгэ. Хариуцлагатай байснаар үр дүнд хүрэх өдөр. Хайртай хүнтэйгээ хамт байснаар эерэг энерги авна.
Матар
Ямар нэгэн асуудал байвал өөрөө шийдэх гэхээсээ өмнө бусад хүн хэрхэн шийдэж байсныг хар. Бусдын бодлоос санаа авснаар цаг хэмнэнэ. Хэрэгтэй үед нь зөв санаа олж амжилтад хүрнэ.
Хумх
Хэн нэгэнд татагдана. Та стил имиждээ анхаарч, санаачилгыг гартаа авахаар хичээсээр өдөр өнгөрнө. Ажил хэргийн талбарт өөрийнөө санааг бусдадаа санал болго.
Загас
Төвлөрөхөд амаргүй байх ч та амжилт гаргана. Тайван амгалан байж урсгал даган хөвөхийг од эрхэс танд зөвлөж байна. Яасан ч үр дүн нь ижил гарна.