Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Хараа багийн “Тахилтын даваа” гэдэг газар суудлын автомашинууд мөргөлдөж хүний амь нас хохирсон ноцтой осол гарсан байна. Энэ осол сумын төвөөс урд зүгт 42 км-т болжээ.
Тодрбуулбал, Дархан-Уул аймгаас Улаанбаатар хотын чиглэлд зорчиж явсан Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын харьяат Б-гийн эзэмшлийн “Алекс” загварын суудлын автомашин, “Приус-20” загварын суудлын автомашинтай мөргөлджээ. Осолд орсон 35 настай Б /эрэгтэй/, 28 настай Д /эрэгтэй/, 27 настай Д /эмэгтэй/, 5 настай хүү Э нарыг Төв аймгийн Жаргалант сумын эмнэлэгт, автомашины төмөр эд ангид хавчуулагдан нас барсан 39 настай Б /эрэгтэй/-ийн цогцсыг гаргаж мөн сумын Цагдаагийн хэсгийн төлөөлөгчид тус тус шилжүүлэн өгсөн.
Ослын тухай дуудлага өчигдөр буюу энэ сарын 15-ны өдрийн 16:51 цагт ирсэн бөгөөд дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид ажиллажээ.