БНСУ-ын мөнгөн тэмдэгтийн ханш энэ сарын эхээр сүүлийн нэг жилийнхээ доод түвшинд хүрээд буй. Тэгвэл тус улсын Төвбанк энэ оны эцэст бодлогын хүүгээ өсгөж магадгүй хэмээн эдийн засагчид таамагдаж байгаа хэмээн “ Bloomberg” дамжуулав.
Төвбанкных нь удирдлагууд ирэх пүрэв гарагт уулзах товтой байгаа билээ. Зарим шинжээчийн үзэж буйгаар БНСУ-ын Төвбанк энэ удаа биш, ирэх сард дээрх хүүг нэмж магадгүй гэнэ. Тухайлбал, Сөүл дэх “Woori” банкны эдийн засагч Мин Геон Вон ийм бодолтой байна. Өнгөрсөн пүрэв гарагт 1144.75 вон нэг ам.доллартой тэнцэж байсан нь 2017 оны есдүгээр сараас хойших солонгос мөнгөн тэмдэгтийн хамгийн сул ханш болсон юм.
Түүнчлэн ам.долларын эсрэг Хятадын юанийн ханш сүүлийн гурван сард гурав орчим хувиар доошилсон бол вон 0.5 хувиар суларчээ. Баасан гарагт нэг “ногоон” 1131 вонтой тэнцэж байв.
Эх сурвалж: Өнөөдөр сонин