“Нинжин сэтгэл” УСК нийгмийг сэрээв үү?

2018-10-15 11:421min0
goy goy

“НИНЖИН СЭТГЭЛ” кино үзэгчдийн нижгэр алга ташилтан дор энэ сарын 12-нд кино театруудад нээлтээ хийсэн. Нээлтээ хийгээд ердөө гурав хонож байгаа ч жинхэнэ уран бүтээл гэж юу болох, уран бүтээлч гэж хэнийг хэлэх вэ гэдгийг ойлгодог, мэдэрдэг үзэгчид театр луу зөвхөн “НИНЖИН СЭТГЭЛ”-ийг үзэхээр зорьж байна.

“Хас фильм” студи, урлагийг дэмжигч “Blue Dragon” ХХК-ийн хамтын бүтээл “Нинжин сэтгэл” уран сайхны кино  Киноны гол дүрд хошин урлагийн мастеруудын нэг СТА, жүжигчин С.Өлзийхүү, түүний охин Х.Баярмаа, АНУ-д амьдарч, урлагаас нэлээд хөндийрөөд байсан жүжигчин С.Отгонцэцэг, кино урлагийн салбарын эрэлттэй жүжигчдийн нэг П.Шүүдэрцэцэг гээд энэ цагийн нэлээд чадварлаг эмэгтэй жүжигчид тоглосон нь киног хүлээх үзэгчдийн тоог нэмэгдүүлсэн юм.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй