Заримдаа хүмүүсийн эрүүл гэж бодсон хоол хүнс хүртэл хорт хавдар үүсгэгч хүчин зүйл болдгийг тэр бүр мэддэггүй. Хорт хавдар үүсгэдэг дараах хоол хүнсийг мэдэж авах хэрэгтэй ба ингэснээр та өөрийгөө болон хайртай, дотнын хүмүүсээ аюулаас хамгаалж чадах юм. Эрүүл биш, таны бие организмд сөрөг нөлөөтэй, хорт хавдар үүсгэгч, дахин идэхгүй байх хэрэгтэй 10 хоол хүнсийг танилцуулж байна.
1. Генийн өөрчлөлтөд орсон хоол хүнс Генийн өөрчлөлтөд орсон хоол хүнс эрүүл мэндэд хортой нөлөө учруулдаг учир аль болох хэрэглэхгүй байх хэрэгтэйг мэргэжлийн эмч нар зөвлөж байна.
2. Утсан мах Махыг утахдаа үйлдвэрүүд нитрат болон нитрит гэсэн өнгө оруулагчийг ашигладаг бөгөөд эдгээр нь өндөр температурт халмагцаа хортой болдог байна. Иймд утсан мах идсэнээр хорт хавдраар өвчлөх эрсдэлийг улам нэмэгдүүлэх болно.
3. Халаасан попкорн Попкорн найрлагандаа “перфлороктаник хүчил” болон “сульфат” агуулдаг бөгөөд эдгээр нь цусанд сөргөөр нөлөөлж, хоол боловсруулах эрхтний тогтолцоог хямрааж, эрүүл мэндэд аюул учруулдаг байна. Хамгийн аюултай нь түрүү булчирхайг өвчлүүлдэг гэнэ.
4. Хийжүүлсэн ундаа Эдгээр ундаануудад тэжээллэг чанар огтхон ч байхгүйгээр барахгүй найрлагандаа эрдэнэ шишийн сироп, сахар, будаг оруулагч, аспартам болон бусад олон төрлийн химийн бодисууд агуулдаг. Түүнчлэн таны бие дэх шим тэжээл болон хэрэгтэй амин дэмүүдийг үгүй хийдэг байна.
5. Цагаан гурил Цагаан гурилын үр тариа нь “фунгицид” болон “пестицид” агуулдаг учир бие дэх хорт бодисын хэмжээг нэмэгдүүлнэ. Түүнчлэн нүүрс ус ихтэй учир эмэгтэйчүүдийн бие организмд сөрөг нөлөө үзүүлж, хөхний хорт хавдар тусах эрсдэл нэмэгдэх үндэс болдог. Мөн цусан дахь сахарын хэмжээг нэмж, улмаар хорт хавдар үүсгэгч эсүүдийг тэжээхэд хүргэдэг ажээ.
6. Сахар Сахар цусан дахь өөхний хэмжээг ихэсгэж, холестеролын хэмжээг огцом буулгадаг бөгөөд зүрх судасны өвчин, таргалалт болон ходоод гэдэсний хямрал, дархлааны системийг муутгадаг байна. Түүгээр ч барахгүй хорт хавдар үүсгэдэг бодисуудын найрлаганд сахар их хэмжээгээр агуулагддаг болох нь судалгаагаар тогтоогджээ.
7. Алим, усан үзэм болон бохир жимс Ихэнх хүмүүс дэлгүүрээс усан үзэм, алим болон гүзээлзгэнэ худалдаж авч идэхдээ эрүүл хоол хүнс хэрэглэж байна гэж андуурдаг. Гэвч дэлгүүрт худалдаалагдаж буй эдгээр жимснүүдийн найрлаганд пестицид байдаг ба энэ нь хорт хавдар тусах үндэс болдог байна.
8. Үржүүлсэн загас Загасны ферм эрхэлдэг хүмүүсийн хувьд их хэмжээний химийн гаралтай бодисууд хэрэглэдэг байна. Үүний учир нь фермийн аж ахуй эрхэлж буй хүмүүс далайгаас барьсан загасыг химийн бодисоор цэвэрлэж ариутгадаг гэнэ. Ингэж ариутгагдсан загас /пестицидийг найрлагандаа агуулдаг/-ыг хоол хүнсэндээ хэрэглэвэл хорт хавдраас авахуулаад өөр олон төрлийн өвчин тусах эрсдэлтэй.
9. Устөрөгчийн нэгдэлд оруулсан тос Энэ төрлийн тосыг хоол хүнсэндээ хэрэглэснээр бие организмд байрлах олон хамгаалагч эсүүдийн бүрхүүлийг гэмтээж, улмаар хорт хавдар тусах, өвчин цааш үргэлжлэх үндсийг тавьдаг байна. Мөн транс тосыг хэзээ ч хэрэглэж болохгүй гэдгийг бүү мартаарай