Савлагаатай ус дэлхий дахинд алдаршиж өндөр хэрэглээтэй болсон эд. Ийм төрлийн усыг хүмүүс цэвэрхэн, байгалийн гаралтай гэж боддог. Бодит үнэнийг сонсоод та алмайрах болно, савлагаатай ус гэдэг таны төсөөлж байснаас өөр юм.
Дахиж савлагаатай ус уухгүй байх 5 шалтгаан:
1. Савлагаатай усанд хортой элементүүд агуулагддаг Хуванцар сав нь эрүүл мэндэд хортой гэдгийг бид мэднэ. Савлагаатай усанд E. Coli, BPA, фталатам, нян, мөөгөнцөр, хүнцэл зэрэг хортой бодисууд ихээр агуулагддаг.
Тиймээс хүний эрүүл мэндэд муугаар нөлөөлөх нь ойлгомжтой болж байна.
2. Байгаль орчинд халтай Цэвэр ус савласан гэх савыг нефтийн тос хэмээх бодисын орцтойгоор хийдэг. Энэхүү материал нь хүний эрүүл мэндэд хортой, мөн тодорхой хэмжээгээр байгаль орчинг сүйтгэдэг юм. Хуванцар сав нь өөрөө байгальд уусдаггүй материал гэдгээрээ маш их хэмжээний хог байгальд хаягдахад хүрнэ.
3. Үнэтэй ус Хүмүүс чанартай ус авч ууж байна гэж бодоод мөнгө төлдөг (улс орноос хамаараад 1-2 доллар). Та бүрэн шүүсэн цэвэр ус ууж байна гэж бодож байна уу? Үнэн хэрэгтээ маш муу ус ууж байгаа юм шүү дээ.
4. Савлагаатай ус гээд ямар ч давуу тал байхгүй Крантны ус хортой гэж бодох хүмүүс цөөнгүй – эрүүл мэндэд муугаар нөлөөлнө гэж боддог. Тийм учраас цэвэршүүлсэн савлагаатай ус авч уудаг, өөрөөр хэлбэл эрүүл мэндээ бодож байгаа хэрэг.
Үнэндээ тэд савлагаатай ус гоожуурын уснаас сайн гэдгийг одоогоор хэн ч батлаагүй байгааг анхаараарай.
5. Хаягдал Усыг савлахад хуванцар сав үйлдвэрлэхэд хүргэж байгаа. Хуванцар үйлдвэрлэхэд саванд байгаа усны хэмжээнээс гурав дахин их хэмжээний ус ашиглаж байгааг та мэдэх үү?