Ачех мужид өнгөрсөн 2004 онд 8.9 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж, улмаар цунами үүссэн байна. Тухайн үед 10,000 хүн амиа алдаж байжээ. Бахри уг газар хөдлөлтөөр орон гэрээ алдсан боловч ямар ч бэртэл гэмтэл авалгүй эсэн мэнд үлдсэн байна.
Индонезийн Ачех мужийн иргэн Рахмат Сайфул Бархи гэгчтэй Британийн “ВВС” агентлагийн сурвалжлагч ярилцжээ. Түүнийг ийнхүү онцолсон нь тэрбээр хоёр ч цунамигаас АМЬД үлдсэн АЗТАЙ нэгэн аж. Сулевиси арлын Палу хотноо гурван долоо хоногийн өмнө 7.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж, өнөөдрийн байдлаар 12,000 хүн амиа алджээ. Тэрбээр дээрх газар хөдлөлтөөр мөн эсэн мэнд үлдсэн ба өчигдөр Ачех мужид очиж, гэр бүлтэйгээ уулзсан аж.
Палу хотноо болсон газар хөдлөлтийн үеэр би зочид буудалд буудалласан. Гэнэт маш хүчтэй чимээ сонсогдож, удалгүй хүмүүс хашгиралдаж эхэлсэн. Би цонхоор хартал маш хүчтэй хар салхи зочид буудлыг чиглээд ирж байгааг харсан. Би бүх зүйлээ орхиод л буудлаас гүйн гарсан. Би буудлын таван давхарт байсан. Маш их айж байсан ч урагшаа тэмүүлэн гүйсээр байсан” гэж ярьжээ. Тэрбээр “Бурхан миний залбиралыг сонсч, намайг амьд үлдээсэн байх. Би гэртээ эсэн мэнд харих ёстой гэх бодол өөрийн эрхгүй эзэмдэж байсан” гэв.