У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцрохыг шаардлаа

2018-10-12 16:131min0
suh

Иргэний нийгмийн байгууллагуудаас мэдээлэл хийж Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцрохыг шаардлаа. Тодруулбал, “Хохирогчдын нэгдсэн холбоо”, “Эрс шинэчлэл хөдөлгөөн”, “Эх нутаг хүн зоноо хамгаалъя”, “Нэгдсэн Монгол хөдөлгөөн” зэрэг ТББ-аас Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийлээ.

Тэд Засгийн газрыг огцруулах үндэслэлээ:

-Зам, тээвэр хөгжлийн яамны газрын дарга нар нэгийнхээ аминд хүрсэн хэргийн хариуцлагыг Ерөнхий сайд У.Хүрэлсүх хүлээж , Засгийн газар нь огцрох ёстой

– Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Засгийн газар 100 хоногийн ажлаа тайлагнаагүй

-Шатахууны үнэ зургаа дахин нэмэгдсэн

-Энэ оны наймдугаар сарын байдлаар 5977 хүн сураггүй алга болсон. Тэдний дотор алга болсон 70 хүүхдийн 7 нь олдсон

– Засгийн газрын гадаад зээлийн өр төлбөр 20 гаруй тэрбум ам.долларт хүрсэн нь огцруулах хангалттай үндэслэл болно гэж мэдэгдэв.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй