2018-10-12 14:091min00

Хар тамхи хэрэглэж байсан 34 настай эрэгтэйг үйлдэл дээр нь барьжээ

tamhi

Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт мансууруулах төрлийн бодис хэрэглэж байсан хоёр этгээдийг цагдаагийн алба хаагчид илрүүлжээ.

Тодруулбал, Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт энэ сарын 10-ны өдрийн 22:00 цагийн үед 17, 18 настай хоёр эрэгтэй мансууруулах төрлийн бодис хэрэглэж байсныг цагдаагийн алба хаагчид илрүүлэн шалгаж байгаа юм байна. Мөн тус өдөр Орхон аймагт 34 настай эрэгтэй мансууруулах төрлийн бодис хэрэглэж байгаад үйлдэл дээрээ баригджээ.