Хүний нүүрэнд илүүдэл өөх байх нь бидний нүдэнд маш тод тусч, муухай харагдуулдаг билээ. Давхар эрүүг арилгах, нүүрний булчинг чангалах хамгийн үр дүнтэй 3 аргыг танилцуулж байна:
1. Хацрын дасгал Хацраа чанга сорон, хонхойлгон тэр чигээр нь инээ. Энэ дасгал нь эрүү, хацар, нүүрний бүх булчинг чангалж өгнө.
2. Эрүүгээ өргөх Давхар эрүүгээ арилгахын тулд эрүүгээ өргөх дасгал хийнэ. Дээш харан таазаа үнсэх гэж оролдох ба энэ байдлаа хэдэн секундын турш барина. (яг л загас шиг болох) Өдөрт хэд хэдэн удаа энэ дасгалыг хийнэ.
3. Нүүрний булчингийн дасгал Хэрвээ та жин хассаны дараа нүүрнийхээ булчинг чангалах гэж байгаа бол энэ дасгалыг хийнэ. Биеийн бүх л өөхийг алга болгох Нүүр орчмын өөхийг алга болгоно гэдэг нь жин хасах гэсэн үг гэдгийг ойлгох нь хамгийн чухал юм. Ингээд биеийн жин хасахад маш үр дүнтэй хэдэн арга:
1. Өдрийг өглөөний хоолоор эхлүүлнэ Өглөөний хоолыг ерөөсөө орхиж болохгүй ба энэ нь хоол тэжээл авах хамгийн чухал үе юм.
2. Калори багасгах Өдөр тутмын калорийн хэмжээгээ багасгах хэрэгтэй. Калори багасгах нь ямар хоол хүнс танд хэрэгтэй, ямар нь хортой гэдгийг ойлгоход тусална.
3. Согтууруулах ундаа хэрэглэхээ багасгах Согтууруулах ундаа хэрэглэх нь нүүрний хэсгийн шүлсний булчирхайг гэмтээж нүүр хавдах, давхар эрүү үүсэх нөхцөл болдог.
4. Сахар болон амттанаас татгалз Тарган, өөхлөг нүүр нь гэдэс дүүрэх, бие усыг ихээр хадгалах зэргээс шалтгаалах нь элбэг байдаг. Үүний эх үндэс нь сахар, давс юм. Тиймээс та чихэр, хийжүүлсэн ус, консервлосон бүтээгдэхүүн зэргээс бүрмөсөн татгалзаж жимс, шинэ ногоогоор солих хэрэгтэй. Та удалгүй өөрчлөлт гарч байгааг мэдэрч, цаашид улам илүү зөв амьдрах урам зориг орж, таны нүүр, бие эрүүлжиж эхлэх билээ