Баянхонгор аймаг энэ жил олон ажил зохион байгуулхаар тунчиг завгүй байна. Төрийн соёрхолт яруу найрагч Ч.Лхамсүрэнгийн 100 жилийн ой тохиож байгаа тул тус аймагт яруу найргийн “Болорцом” наадмыг зохион байгуулах гэнэ. Мөн олон ажил төлөвлөөд буй нь одоогоор нууц аж.
“Хүрэн морь”-ны хэмээн алдаршсан Ч.Лхамсүрэн гуай найман хүүхэдтэй бөгөөд өдгөө ууган нь 73 настай бол отгон нь 53 насыг зооглож яваа аж. Түүний гэргий н.Цэндсүрэн болон үр хүүхдүүдтэй нь аймгийн Засаг даргын орлогч Б.Батсуурь уулзсан байна.