“Монгол тулгатны зуун эрхэм” нэвтрүүлгийн хөтлөгч гэдгээрээ олонд ихээхэн танил болсон П.Анужин дүрэмгүй тулаан буюу “UFC”-ийн тамирчин Конор МакГрегор болон Хабиб Нурмагомедов нарын маргааныг өөрийн өнцгөөс тайлбарлажээ.
Тэрээр тулааны дараа Конор МакГрегорын гаргасан үйлдлийг илт шүүмжилсэн байх бөгөөд хүний үнэт зүйл болох эх орон, эцэг эх, үр хүүхдийг доромжлох эрх хэнд ч байхгүй хэмээн үзэж буйгаа илэрхийлжээ. Энэ тухайд тэрээр “Тулааны өмнө хэл амаараа дайралцах нь шоуны нэг хэсэг байх. Гэхдээ, хүний үнэт зүйл болох эх орон, эцэг эх, үр хүүхдийг доромжлоход хирийн хүн тэсэхэд бэрх л дээ… Магадгүй тэсээд гарсан бол энэ залуу улам мундаг гэдгээ харуулах байсан авч хэлэх амархан хийх их хэцүү.
Зодоонч залуу байтугай, өчүүхэн миний үр хүүхэд, үнэт зүйлийг гүтгэн дорожлоход би тайван байдлаа алдаж эхэлдэг. Намайг хэлж хэмлэхдээ үр хүүхэд, эцэг эх үнэт зүйлс рүү минь довтолдог тэр зүгийн улсын тухай инээмсэглэж л бодож чаддаггүй юм. Үл тоож харин сурч байна… Гэгээрээгүйн шинж биз ээ.
Юутай ч уулын залуугийн дэвжээ давахыг ойлгох өнцөг надад бол байна. Түг түмэн харж буй тэрхэн хугацаанд хичээчих л байж, тэссээр ирсэн байж… Гэхдээ тэсвэр бас хязгаартайг мэднэ ээ.
Бусдын нүднээс далд хүнийг тэсэхийн аргагүй хэмлэж, нүдний ил гайхамшигтай жүжигсэд байна аа. Ил цагаан хүмүүсийг би алдаатай ч ойлгодог. Хүмүүсийн тодорхойлолтоор тэд тэнэг ч тэдний аюул далд жүжигсдээс хамаагүй наана л даа” хэмээсэн байна.
Хэзээ ч ийм төрлийн спорт сонирхохооргүй тэрээр ийн хоёр эрийн маргаанд тун ч ач холбогдол өгсөн байх бөгөөд үүгээрээ дамжуулан өөрийнх нь хувьд үнэт зүйл болох гэр бүлийн асуудалд нь хөндлөнгөөс оролцон шүүмжлэн, доромжлогсдод үг дайх гэсэн бололтой.
Ж.Сондор
Эх сурвалж: Factnews.mn
1 comment
Ene balai chin mongoloo davaad delhiin hemjeebd unelgee ogdog bolson uu. Ooriinhoo tenegiig medehgui ooriigoo hentei zuirleed bainaa. Bi baisan bol ch geh shig erguu hoolchin avgai.