“Магнай трейд” группийн захирал Р.Ганзоригийг хүүгийнх нь хамт энэ сарын 08-09 нд шилжих шөнө цагдан хорьсон талаар мэдээлсэн. Тэгвэл Нийслэлийн прокурорын газраас яллагдагчаар татах хүсэлтээ 48 цагийн дотор ирүүлээгүй учир өнөөдөр хүүгийнх нь хамт суллажээ.
Учир нь прокурор 48 цагийн дотор хүсэлтээ шүүхэд ирүүлээгүй бол хуулийн хугацаа дууссан гэж үзээд суллах хуультай юм байна. Гэхдээ прокурор үргэлжлүүлэх хорих хүсэлтээ Сүхбаатар дүүргийн шүүхэд хугацаа өнгөрсөн ч ирүүлсэн байна. Тиймээс үргэлжлүүлэн хорих эсэхийг шийдэх шүүх хурал одоо болно гэв.