Жил бүрийн өдийд зүүн бүс нутагт зун, намрыг үдсэн шувууд дулаан орноо зорихоор Дарьгангын тал нутагт цугладаг уламжлалтай. Тэгвэл энэ жил Дарьгангын Дуут нуур, Ганга нуурт 1000 гаруй хун цуглажээ. Хун шувууд жилийн жилд Ганга нуурт чуулдаг.
Харин энэ жилийн тухайд дээрх хунгийн ихэнх нь Дуут нууранд чуулсан байна. Энэ нь ганга нуурын ус багассантай холбоотой байж магадгүй гэж Дарьгангын байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны мэргэжилтнүүд хэллээ. Тэд хоёр хоногийн өмнө хун шувуудын тооллогыг хийсэн байна. Хунгийн чуулган хэдий хугацаанд үргэлжлэх нь тодорхойгүй байдаг бөгөөд нэг л өглөө нисэн одсон байдаг аж.
Эрт дээр үеэс л уран байгаль, үзэсгэлэн гоо усны шувуудын энэ өвөрмөц өнгө зохицол Mонголын тал нутгийг онцлон чимж ирсэн түүхтэй. Тиймээс хунгийн чуулганыг зорьж үздэггүй, харин замдаа тааралдах нь илүү их бэлэгшээлтэй байдаг гэсэн нутгийнхны домог яриа ч байдаг аж.