Ц.Өлзийтогтох: Малд халдвар тарааж төсөл авдаг, вакцин шахдаг бүлэглэл бий

Сүүлийн үед малын өвчин хүнд халддаг болсон талаар салбарын мэргэжилтнүүд ноцтой мэдэгдэл хийх болсон. Энэ талаар Монголын мал эмнэлгийн холбооны ерөнхийлөгч Ц.Өлзийтогтохтой ярилцлаа.

– Монгол Улсын мал өсөхийн хэрээр түүнийг да­гасан бизнес, бүлэглэлүүд бий болоод байх шиг бай­даг. Энэ салбарт олон жил ажиллаж байгаа танд ийм хандлага ажиглагдсан уу?

-Мал өсөхийн хэрээр мал эмнэлэг өөрөө хөгжөөд, шинжлэх ухаан дээр суу­рилсан бизнес өргөжөөгүй хумигдсан. Саяхан мал аж ахуйн талаарх төрөөс ба­римтлах хөтөлбөрийн та­лаар мэргэжилтнүүд ярилц­лаа. Тэр уулзалт дээр нэг мэр­гэжилтэн “Малын мах экс­портлох бизнес зогс­чихлоо. Малын махыг мал эмнэлгээр шинжлүүлж, ба­талгаажуулж олон улсад гаргана гэдгийг төр за­саг, яам нь ойлгодоггүй, биз­несмэнүүд ч мэддэггүй” гэж байна билээ. Энэ бол бодит үнэн шүү.

2014 оны тавдугаар сарын байд­лаар ОХУ руу таван тонн мах экспортолсон дүн мэдээтэй байх жишээтэй. Хэ­дэн жи­лийн өмнө мал эмнэл­гийн сал­барт жилдээ 5-6 тэрбум төгрөг эргэлддэг байсан юм билээ. Сүүлийн жилүүдэд 20 гаруй тэрбум болж нэ­мэгд­­­лээ гээд Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны нөхөд баяр­тайгаар яриад байна лээ.

Харин миний хувьд мал эмнэлгийн нэрийг ашиглаж төрөөс мөнгө “сааж” суудаг бүлэглэлүүдийн ха­лаас л түнтийсэн гэж боддог. Мал эмнэлэг болон энэ салбарынханд өгдөг мөнгө гэж байхгүй. Яагаад гэвэл тэр хэдэн тэрбум төгрөгөөр гадаадаас вакцин оруулж ирээд малчдад өгч байгаа юм. Бүх мал хувийн өмч болчихоод байхад төр засаг үйлчилгээний хөлсийг төлсөөр байна. Зах зээлийн эрүүл системээр малчид үйлчилгээ, эмийн төлбөрөө төлж, малаа эрүүл байлгах дээр анхаарах ёстой юм.

– Малчдын өмнөөс төр за­саг ажиллаад байгаагийн цаана нөгөө мөнгө олох гэсэн бүлэглэлүүд бий юу?

-Мал эмнэлгийн нэрийг ашиг­лан бизнес хийдэг тогтолцоо олон жилийн өм­нөөс бий болсон. Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны томоохон мэргэжилтнүүд, Зас­гийн газ­рын хэрэг­жүү­лэгч агентлаг Мал эмнэлэг үржлийн газарт шур­гал­сан нөхөд хийгээд байгаа юм. Хуучин цагт тендерээ зарладаг, техникийн үзүү­лэлтээ ил болгодог бай­лаа.

Өнгөрсөн жилээс эх­лэн Монгол Улсад бүрт­гэл­­гүй, орос, өвөрмонгол хоё­роос вак­цин оруулаад ирсэн. Сайд, Төрийн на­рийн бичгийн дарга­тайгаа ний­лээд үнэ зо­хио­гоод гур­ван хоногийн до­тор авч байгаа юм. Тэр эм мал эм­нэлэгт хэрэглэж болох уу, бүртгэлтэй юу гэдгийг анхаарах хүн байгаагүй. Хам­гийн гол нь оруулж ирэх нь чухал байсан юм билээ. Оросуудын вакциныг чанаргүй гээд хаясан шүлхийний вак­цин гэх “хогийг” авчирч ирээд хэ­рэглэсэн дээ.

– Гаднаас эм зөөгөөд мон­гол мал эрүүлжих үү. Хэ­дэн хувь нь эрүүл болсон гэх тооцоо судалгаа бий юу?

-Монгол мал өвчингүй гээд хэлчихэж болно. Их өвчтэй гэж цуур­хал тарааж, мөнгө хийдэг л байхгүй юу. Гадныхан болохоор өвч­тэй гэх яриаг дэвэргэж ма­лын махны нэр хүнд, үнэд нө­лөөлдөг юм шүү дээ. “Соц” нийгмийн үед туув­рын малаа ялгаж аваад эм тариагаа хийж эрүүл бол­годог байлаа. Түүн­тэй адилхан оросод өгөх малаа ялгаж аваад вак­­цин­­жуул­чихсан байхад бол­но шүү дээ. Таван тонн гар­га­хын тулд зарлага гар­ган 60 сая малыг тарих шаард­лагагүй шүү дээ.

– Сүүлийн жилүүдэд Мон­голын малыг судалдаг, док­тор хам­гаалдаг нөхөд ол­ширлоо. Олонх нь Монгол мал өвчтэй, эмгэгтэй гэж зар­лах юм.

-Ямар ч мэргэжилгүй нэг нөхөр Швейцарь улсаас ирээд Монголын бру­цёл­лозыг судлаад док­тор хам­гааллаа л гэнэ. Гадаа­даас төсөл авч мөнгө хусах гэхдээ Монгол Улсын мал аж ахуй бру­цёл­лозын гал голомт гээд дэл­хийгээр нэг зарлачихлаа. Тэгээд монгол мал дээр тур­шилт хийгээд явж байна. Би үүнийг хараад тэвчилгүй биотерроризм гэж хэлсэн. Осама Бин Ла­де­ний тараасан халдвар үүс­гэгч нунтгийг мал дээр хийж байна. Нөгөө вакцинаа зарахын тулд монгол малыг өвчлүүлж байна шүү дээ.

– Баримт нотолгоо бий юу?

-Байлгүй яах вэ. 2012 оноос эхлэн сайд дарга нарт мэдэгдэл хүргүүлсэн. Миний хэлсэн бүх­нийг Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам, Мэргэжлийн хяналтын ерөн­хий газар хүлээн зөв­шөөрсөн ч дорвитой арга хэмжээ авахгүй байна. Арга хэмжээ авах­гүй байгаагаас болоод ямар ч мэргэжилгүй, мэд­лэггүй цагаач этгээд монгол малд халдвар тараа­саар явна. Халдвар тараасан 120 мянган малаас хээл хаяж бру­цёллоз өвчин хүнд халдаад эхэллээ. Дорнод аймгаар явж байхдаа хү­сэлт тавьж эмч нарыг бру­цёллоз шинжилгээнд хам­руулсан.

Тэгэхэд малын эмч нарын тавь гаруй хувь нь малаас халдварт өвчин авчихсан нь тогтоогдлоо. Ийм аймаар зүйл хий­чих­сэн этгээд аймгуудад вак­цин нийлүүлсэн гэсэн хуурамч гэрээ хэлцлээр 720 сая төгрөг авсан болохыг тогтоосон. Гэтэл Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны дотоод аудит, мониторинг хариуцсан дарга Сауле “125 сая төгрөгийн вак­цин нийлүүлсэн байна. Харин нийлүүлээгүй вак­цины үнэ болох 591 сая төгрөгөө буцаагаад ав­чихлаа” гэ­сэн хариу өгсөн. Хэн ха­риуц­лага тооцох юм бэ. Хуу­рамч гэрээ хэлцэл хий­сэн нөхөд хүртэл инээ­гээд л сууж байна.

– Тэр нөхрийн халдвар та­раасан 120 мянган ма­лын мах сүүг идвэл яах вэ?

-Хамгийн их хордлого авч байгаа иргэд бол Хэнтий, Дор­нод, Сүхбаатар аймгийнхан юм. Ту­хайн үед мал эмнэлэг үрж­лийн газрын дарга байсан Дамдиндорж, орлогч Батсүх, Биокомбинатын за­хирал Бат­тогтох гэсэн нөхдийн хамтын үйлдэл шүү дээ.

– Малын өвчин хүнд халд­лаа гэдэг аюул шүү?

-Бру­цёллоз гэдэг өвчин чинь сүүний тослогт байдаг. Сүүгээ буцалгалгүй уух, машиндаад цөц­гий гаргаж байгаа малчид их өвчилж байна. Нэг аймагт жилдээ 200 гаруй хүн бру­цёллозоор өвчилж байгаа юм. Үүнийг ил болгохыг нуугаад байх сонирхолтой нөхөд бүүр ч аюултай.

– Өнгөрсөн жил малын шүлхий гарч их хэмжээний вакцин авсан шүү дээ. Энэ хэр оновчтой шийдвэр байв?

-Миний тооцоолж бай­гаагаар 2-3 тэрбум төг­рө­гөөр дарчих бололцоотой шүлхийг арав гаруй тэрбум болгож хөөрөгдлөө шүү дээ. Зүүн гурван аймгийн 3-4 суманд гарсан шүлхийтэй тэмцэх хэрэгтэй байсан юм. Сүхбаатар аймгийн Онгон суманд гарсан шүл­хийтэй 20 үхрийг вак­цинжуулаад хорио цээр тог­тоочих юмыг бусад аймаг руу хадуурах хэрэг байсан уу. 2011-2013 оны хооронд Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам, мал эмнэл­гийн газар 17 тэр­бум төгрөгөөр 37 сая тун авчирч малд тарьсан. Зүүн гурван аймагт 500 мянган толгой мал бий.

Ин­гээд тооцоод үзэхэд зүүн гурван аймгийн 80 жил хэрэглэх вакциныг гур­ван жилийн дотор авчирч асга­лаа. 1400 литр вакциныг л гэ­хэд Говьсүмбэр аймагт хөл­дөөгөөд хаяж байх жи­шээтэй. Хадгалах хуга­цаа нь дуусчихсан вакциныг та­риад дуусгаж байсан то­хиолдол олон бий.

– Малын эрх ашиг хөндөг­дөөд байна уу гэх нь хаа­шаа юм. Гэхдээ дуртай нь өвчлүүлж, бүлэглэлүүд эм тариа шахдаг, ямар ч хя­налтгүй орон зай бол­чихжээ дээ?

Монголын мал эмнэл­гийн хол­бооны дүрэм дээр “Малын эрх аш­гийг хамгаална” гэж заасан. Энэ нь нийтийн эрх ашгийг хамгаална гэсэн үг юм. Малын мах, сүүгээр дам­жин хүнийг өвчлүүлж эхэл­лээ. Хэчнээн өвчин эмгэг үүсэхийг хэлэхэд бэрх.

Өглөөний сонин Т.Эрдэнэ

22 thoughts on “Ц.Өлзийтогтох: Малд халдвар тарааж төсөл авдаг, вакцин шахдаг бүлэглэл бий

  1. unen 2018-10-10 17:22 at 17:22

    tsaad ezed n medeej orosuud

    Хариулах
  2. Зочин 2018-10-10 17:34 at 17:34

    Энэ гэмт этгээдийг цагдаа шалгах нотлох чадваргүй бол цагдаа. Мэргэжлийн хяналтын газрыг эрүүгийн хэрэгт татах цаг болжээ. Цагдаа өөрсдийгөө шалгаж чадахгүй. Ийм төр. Хуультай улс оршин тогтнох уу аймшиг. Итгэл алдрав

    Хариулах
  3. Нэргүй 2018-10-10 18:24 at 18:24

    Erguu uher mongolchuud hytaduudaas door baliar buzar ulsuud bolson

    Хариулах
  4. Jonhuu 2018-10-10 18:52 at 18:52

    yamnii saidaar ajillaj baisan,baigaa jonhuunuudiin l hiisen,hiij baigaa ajil sh dee.Odoo yahav dee deeree zalaad l baigaa bizdee

    Хариулах
  5. zochin 2018-10-10 19:06 at 19:06

    IIm noxduud xerbee baigaa bol byx niiteeree ene ontc notctoi gent xeregtnyydiig ilruulj,byx xorongiig ni xuraaj byx nacaar ni xorix ch bagadna shyy…76 ene talaar bodol canal baina uu!!!..

    Хариулах
  6. зочин 2018-10-10 19:28 at 19:28

    Нэлээд хэдэн жилийн өмнөх мэдээлэл байх шиг байх юм. Энэ хүн өөрө тэр вакцинаа үйлдвэрлэдэг хүн гээ биз дээ

    Хариулах
  7. zochin 2018-10-10 19:34 at 19:34

    Uguie mun aihtar shunalaa!!!…. Yasan uhaan muutai mulguu gehed ineed hurmeer jijighen melnik humuus be? kkkk. Eleg hushluu….. Ingej mungu oloh gej xe xe. Buur yadtsan ain ? Heden malaar hurtel oroldood kkkk. Bolie oo estoi heleh ug alga. Mald ubchin haldaaj tegeed uuruu tendert orood erguuleed mungu ulsaas avaad yu geh be de!! Ene bol Oyunii unehuu hoosrol…. Hairan aab eej emee uvuugiin nur ih hudulmur … Deed tengerees haraad iim hunii orontsog bii bolgoh gej shunu noirgui.hulii ni duruund garii ni ganzgand hurgeh gej heden buurai nar maani uursduu ulun hooson shahuu machiij hun bolgoo bol doo….

    Хариулах
  8. Зочин 2018-10-10 19:42 at 19:42

    Ийм юм битгий ярь Чиний ард хэн байна вэ Чи өөрийгөө алж байна

    Хариулах
    1. hilen 2018-10-10 19:48 at 19:48

      Heniig heleed bn? Minii ard minii suuder l bn. Yahaaraa zaaval hen negnii tuluunii hun bolgoh geed bn?/!! Bi mongol hun heden malaa hurtel zugeer blgahgui bgaa haralgan boltson idementseruudtei temtseh l bolno. Bitii ar mar geed hachin yum bicheed baigaarai!

      Хариулах
  9. hilen 2018-10-10 19:44 at 19:44

    Ideg ch beerd :Chamaig mal min hun shig hun bolgoh gej ted tengert halij gazart munhurtluu noir hoolgui shaham machiij yabsan bj taaraa. Getel chi MALAAS DOR mangas bolchih gej….. Nuguu saihan Mongol er hunii judaguud haa yavchaa be????

    Хариулах
  10. хариу 2018-10-10 19:54 at 19:54

    2010-2012 онд ОХУ-аөс 3 жил хэрэглэх вакциныг буцалтгүйтусламжаар авч шүлхийг дараад. баруун 7 аймгийг олон улсын хэмжээнд эрүүл бүс болгон зарлаад ажиллаж байсан юм шүү дээ.Өөрөө биокомбинатын нэрийг барьж энэтхэгээс чанаргүй вакцин шахдаг байсан нь хаагдаад боож үхэх гээд байгаа юм байна

    Хариулах
  11. Үнэн 2018-10-10 20:09 at 20:09

    Эх орон ард түмний эсрэг үйлдэл бол малын өвчин зориудаар тараах явдал. Тийм дайснуудыг өчиггүй цаазал. Тэднийг алсан хэн нэгэнийг шагнамаар

    Хариулах
  12. Нэргүй 2018-10-10 22:01 at 22:01

    ЯАЖ Ч ЧАДАХГҮЙ . БАДАМЖУНАЙ , ДАМБЫН ХИШГЭЭ , МИЕЭ НАР ШҮҮ ДЭЭ

    Хариулах
  13. Зочин 2018-10-10 22:22 at 22:22

    Ард иргэдэд маш зөв мэдээлэл өгсөн байна. Ард түмэн хий улс төржихөөсөө өмнө ийм зүйлийг таслан зогсоохын төлөө дуу хоолойгоо төр засагт хүргэмээр байна. Жагсаал цуглаан зохион байгуулж ч болно. Тэгж л тэмцэхгүй бол энэ хүмүүс болон бүлэглэл чинь төрд шургалсан байгаа учраас төр засаг нь олон жил мэдээгүй царайлсаар ирлээ шүү дээ. Мөнгөний төлөө ард түмнээ ингэж хорлож болохгүй.

    Хариулах
  14. Нэргүй 2018-10-10 22:50 at 22:50

    Tender nertei shahaanii luivariig zogsoo.Ter tusamaa maliin vakzin, haldvarguijuuleltiig salbariiin yam n uuruu hariutsaj sum bagiin mergejiltnuudee shahaj ajilluulah heregtei.Hujaa, oros 2 iin dald bodlogiin uzuurt zarahdsan luivariig taslan zogsooh heregtei.

    Хариулах
  15. zochin 2018-10-11 08:10 at 08:10

    ene unen soliotoi gar…….tiim baij magadgui gedeg ooriinhoo atgag sanaagAAR YARIJ YAVDAG

    Хариулах
  16. seo 2018-10-11 08:37 at 08:37

    tbactsinii biznes bgaad bgaa gedgiig medehgvi hvn bhgvi ldee hamgiin aimaar auyl biologiin zevseg.aajim maltai hunteigee ustah ayul shuudee ,uuniig tur zasag mash undur hemjeend avch uzeh l heregtei

    Хариулах
  17. малын эмч 2018-10-11 09:27 at 09:27

    Зөв л зүйл яриад байгаа юм даа ,,даанч Энэ Мал эмнэлэг үржлийн газрын хуучин *бизнесмэн*үүдийг солихгүй бол байдал өөрчилөгдөхгүй,Ялангуяа аймагуудын ХХААн газрын мал эмнэлгийн хэлтсийн дарга нарыг үтэр түргэн солих шаардлагатай,Төв Булган Эрдэнэт Дархан

    Хариулах
  18. зочин 2018-10-11 11:12 at 11:12

    тайван амгалан байцгаа энэ асуудлыг судлая. гээд орхино доо

    Хариулах
  19. зочин 2018-10-11 11:14 at 11:14

    монгол чөлөөт ардчилсан орон . юу ч хийсэн болно. био террор хийсэн ч болно. тийм ээ

    Хариулах
  20. иргэн 2018-10-11 12:11 at 12:11

    Энэ хүний яриад байгаа үнэн шүү дээ. Маш ойр ойрхон малын шүлхий өвчин гараад байдаг болсон. Шүлхий өчнийг мөнгө олох зорилгоор тараагаад байна уу гэж өөрийн эрхгүй боддог шүү. Мөнгө улаан нүд цагаан гэж энэ дээ. Мөнгөнөөс болж ард түмнээ малын махаар нь дамжуулж алах нээ. Холбогдох газрууд нь анхааралдаа авч ажилмаар юм даа. Дээхнэ үедээ бараг сонсогддоггүй байсан. Сүүлийн 2 жилд арай л гаарч байна.

    Хариулах
  21. иргэн 2018-10-11 12:51 at 12:51

    Монгол мал өвчилбөл бид тэгээд дуусаж байгаан. Монголыг эзлэх амархан байна шүү. Шуналтай хэдэн нөхөд шахааны бизнес хийнэ. тэр нь чанаргүй буюу өвчний тун.Монголын малыг нэлэнхүүд нь тарина. Тэр малын
    махаа өөрсдөө иднэ. Тэгээд дуусаа.

    Хариулах

хариу-д хариу үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн