Сүүлийн үед малын өвчин хүнд халддаг болсон талаар салбарын мэргэжилтнүүд ноцтой мэдэгдэл хийх болсон. Энэ талаар Монголын мал эмнэлгийн холбооны ерөнхийлөгч Ц.Өлзийтогтохтой ярилцлаа.
– Монгол Улсын мал өсөхийн хэрээр түүнийг дагасан бизнес, бүлэглэлүүд бий болоод байх шиг байдаг. Энэ салбарт олон жил ажиллаж байгаа танд ийм хандлага ажиглагдсан уу?
-Мал өсөхийн хэрээр мал эмнэлэг өөрөө хөгжөөд, шинжлэх ухаан дээр суурилсан бизнес өргөжөөгүй хумигдсан. Саяхан мал аж ахуйн талаарх төрөөс баримтлах хөтөлбөрийн талаар мэргэжилтнүүд ярилцлаа. Тэр уулзалт дээр нэг мэргэжилтэн “Малын мах экспортлох бизнес зогсчихлоо. Малын махыг мал эмнэлгээр шинжлүүлж, баталгаажуулж олон улсад гаргана гэдгийг төр засаг, яам нь ойлгодоггүй, бизнесмэнүүд ч мэддэггүй” гэж байна билээ. Энэ бол бодит үнэн шүү.
2014 оны тавдугаар сарын байдлаар ОХУ руу таван тонн мах экспортолсон дүн мэдээтэй байх жишээтэй. Хэдэн жилийн өмнө мал эмнэлгийн салбарт жилдээ 5-6 тэрбум төгрөг эргэлддэг байсан юм билээ. Сүүлийн жилүүдэд 20 гаруй тэрбум болж нэмэгдлээ гээд Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны нөхөд баяртайгаар яриад байна лээ.
Харин миний хувьд мал эмнэлгийн нэрийг ашиглаж төрөөс мөнгө “сааж” суудаг бүлэглэлүүдийн халаас л түнтийсэн гэж боддог. Мал эмнэлэг болон энэ салбарынханд өгдөг мөнгө гэж байхгүй. Яагаад гэвэл тэр хэдэн тэрбум төгрөгөөр гадаадаас вакцин оруулж ирээд малчдад өгч байгаа юм. Бүх мал хувийн өмч болчихоод байхад төр засаг үйлчилгээний хөлсийг төлсөөр байна. Зах зээлийн эрүүл системээр малчид үйлчилгээ, эмийн төлбөрөө төлж, малаа эрүүл байлгах дээр анхаарах ёстой юм.
– Малчдын өмнөөс төр засаг ажиллаад байгаагийн цаана нөгөө мөнгө олох гэсэн бүлэглэлүүд бий юу?
-Мал эмнэлгийн нэрийг ашиглан бизнес хийдэг тогтолцоо олон жилийн өмнөөс бий болсон. Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны томоохон мэргэжилтнүүд, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Мал эмнэлэг үржлийн газарт шургалсан нөхөд хийгээд байгаа юм. Хуучин цагт тендерээ зарладаг, техникийн үзүүлэлтээ ил болгодог байлаа.
Өнгөрсөн жилээс эхлэн Монгол Улсад бүртгэлгүй, орос, өвөрмонгол хоёроос вакцин оруулаад ирсэн. Сайд, Төрийн нарийн бичгийн даргатайгаа нийлээд үнэ зохиогоод гурван хоногийн дотор авч байгаа юм. Тэр эм мал эмнэлэгт хэрэглэж болох уу, бүртгэлтэй юу гэдгийг анхаарах хүн байгаагүй. Хамгийн гол нь оруулж ирэх нь чухал байсан юм билээ. Оросуудын вакциныг чанаргүй гээд хаясан шүлхийний вакцин гэх “хогийг” авчирч ирээд хэрэглэсэн дээ.
– Гаднаас эм зөөгөөд монгол мал эрүүлжих үү. Хэдэн хувь нь эрүүл болсон гэх тооцоо судалгаа бий юу?
-Монгол мал өвчингүй гээд хэлчихэж болно. Их өвчтэй гэж цуурхал тарааж, мөнгө хийдэг л байхгүй юу. Гадныхан болохоор өвчтэй гэх яриаг дэвэргэж малын махны нэр хүнд, үнэд нөлөөлдөг юм шүү дээ. “Соц” нийгмийн үед тууврын малаа ялгаж аваад эм тариагаа хийж эрүүл болгодог байлаа. Түүнтэй адилхан оросод өгөх малаа ялгаж аваад вакцинжуулчихсан байхад болно шүү дээ. Таван тонн гаргахын тулд зарлага гарган 60 сая малыг тарих шаардлагагүй шүү дээ.
– Сүүлийн жилүүдэд Монголын малыг судалдаг, доктор хамгаалдаг нөхөд олширлоо. Олонх нь Монгол мал өвчтэй, эмгэгтэй гэж зарлах юм.
-Ямар ч мэргэжилгүй нэг нөхөр Швейцарь улсаас ирээд Монголын бруцёллозыг судлаад доктор хамгааллаа л гэнэ. Гадаадаас төсөл авч мөнгө хусах гэхдээ Монгол Улсын мал аж ахуй бруцёллозын гал голомт гээд дэлхийгээр нэг зарлачихлаа. Тэгээд монгол мал дээр туршилт хийгээд явж байна. Би үүнийг хараад тэвчилгүй биотерроризм гэж хэлсэн. Осама Бин Ладений тараасан халдвар үүсгэгч нунтгийг мал дээр хийж байна. Нөгөө вакцинаа зарахын тулд монгол малыг өвчлүүлж байна шүү дээ.
– Баримт нотолгоо бий юу?
-Байлгүй яах вэ. 2012 оноос эхлэн сайд дарга нарт мэдэгдэл хүргүүлсэн. Миний хэлсэн бүхнийг Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар хүлээн зөвшөөрсөн ч дорвитой арга хэмжээ авахгүй байна. Арга хэмжээ авахгүй байгаагаас болоод ямар ч мэргэжилгүй, мэдлэггүй цагаач этгээд монгол малд халдвар тараасаар явна. Халдвар тараасан 120 мянган малаас хээл хаяж бруцёллоз өвчин хүнд халдаад эхэллээ. Дорнод аймгаар явж байхдаа хүсэлт тавьж эмч нарыг бруцёллоз шинжилгээнд хамруулсан.
Тэгэхэд малын эмч нарын тавь гаруй хувь нь малаас халдварт өвчин авчихсан нь тогтоогдлоо. Ийм аймаар зүйл хийчихсэн этгээд аймгуудад вакцин нийлүүлсэн гэсэн хуурамч гэрээ хэлцлээр 720 сая төгрөг авсан болохыг тогтоосон. Гэтэл Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны дотоод аудит, мониторинг хариуцсан дарга Сауле “125 сая төгрөгийн вакцин нийлүүлсэн байна. Харин нийлүүлээгүй вакцины үнэ болох 591 сая төгрөгөө буцаагаад авчихлаа” гэсэн хариу өгсөн. Хэн хариуцлага тооцох юм бэ. Хуурамч гэрээ хэлцэл хийсэн нөхөд хүртэл инээгээд л сууж байна.
– Тэр нөхрийн халдвар тараасан 120 мянган малын мах сүүг идвэл яах вэ?
-Хамгийн их хордлого авч байгаа иргэд бол Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийнхан юм. Тухайн үед мал эмнэлэг үржлийн газрын дарга байсан Дамдиндорж, орлогч Батсүх, Биокомбинатын захирал Баттогтох гэсэн нөхдийн хамтын үйлдэл шүү дээ.
– Малын өвчин хүнд халдлаа гэдэг аюул шүү?
-Бруцёллоз гэдэг өвчин чинь сүүний тослогт байдаг. Сүүгээ буцалгалгүй уух, машиндаад цөцгий гаргаж байгаа малчид их өвчилж байна. Нэг аймагт жилдээ 200 гаруй хүн бруцёллозоор өвчилж байгаа юм. Үүнийг ил болгохыг нуугаад байх сонирхолтой нөхөд бүүр ч аюултай.
– Өнгөрсөн жил малын шүлхий гарч их хэмжээний вакцин авсан шүү дээ. Энэ хэр оновчтой шийдвэр байв?
-Миний тооцоолж байгаагаар 2-3 тэрбум төгрөгөөр дарчих бололцоотой шүлхийг арав гаруй тэрбум болгож хөөрөгдлөө шүү дээ. Зүүн гурван аймгийн 3-4 суманд гарсан шүлхийтэй тэмцэх хэрэгтэй байсан юм. Сүхбаатар аймгийн Онгон суманд гарсан шүлхийтэй 20 үхрийг вакцинжуулаад хорио цээр тогтоочих юмыг бусад аймаг руу хадуурах хэрэг байсан уу. 2011-2013 оны хооронд Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам, мал эмнэлгийн газар 17 тэрбум төгрөгөөр 37 сая тун авчирч малд тарьсан. Зүүн гурван аймагт 500 мянган толгой мал бий.
Ингээд тооцоод үзэхэд зүүн гурван аймгийн 80 жил хэрэглэх вакциныг гурван жилийн дотор авчирч асгалаа. 1400 литр вакциныг л гэхэд Говьсүмбэр аймагт хөлдөөгөөд хаяж байх жишээтэй. Хадгалах хугацаа нь дуусчихсан вакциныг тариад дуусгаж байсан тохиолдол олон бий.
– Малын эрх ашиг хөндөгдөөд байна уу гэх нь хаашаа юм. Гэхдээ дуртай нь өвчлүүлж, бүлэглэлүүд эм тариа шахдаг, ямар ч хяналтгүй орон зай болчихжээ дээ?
Монголын мал эмнэлгийн холбооны дүрэм дээр “Малын эрх ашгийг хамгаална” гэж заасан. Энэ нь нийтийн эрх ашгийг хамгаална гэсэн үг юм. Малын мах, сүүгээр дамжин хүнийг өвчлүүлж эхэллээ. Хэчнээн өвчин эмгэг үүсэхийг хэлэхэд бэрх.
Өглөөний сонин Т.Эрдэнэ
22 comments
tsaad ezed n medeej orosuud
Энэ гэмт этгээдийг цагдаа шалгах нотлох чадваргүй бол цагдаа. Мэргэжлийн хяналтын газрыг эрүүгийн хэрэгт татах цаг болжээ. Цагдаа өөрсдийгөө шалгаж чадахгүй. Ийм төр. Хуультай улс оршин тогтнох уу аймшиг. Итгэл алдрав
Erguu uher mongolchuud hytaduudaas door baliar buzar ulsuud bolson
yamnii saidaar ajillaj baisan,baigaa jonhuunuudiin l hiisen,hiij baigaa ajil sh dee.Odoo yahav dee deeree zalaad l baigaa bizdee
IIm noxduud xerbee baigaa bol byx niiteeree ene ontc notctoi gent xeregtnyydiig ilruulj,byx xorongiig ni xuraaj byx nacaar ni xorix ch bagadna shyy…76 ene talaar bodol canal baina uu!!!..
Нэлээд хэдэн жилийн өмнөх мэдээлэл байх шиг байх юм. Энэ хүн өөрө тэр вакцинаа үйлдвэрлэдэг хүн гээ биз дээ
Uguie mun aihtar shunalaa!!!…. Yasan uhaan muutai mulguu gehed ineed hurmeer jijighen melnik humuus be? kkkk. Eleg hushluu….. Ingej mungu oloh gej xe xe. Buur yadtsan ain ? Heden malaar hurtel oroldood kkkk. Bolie oo estoi heleh ug alga. Mald ubchin haldaaj tegeed uuruu tendert orood erguuleed mungu ulsaas avaad yu geh be de!! Ene bol Oyunii unehuu hoosrol…. Hairan aab eej emee uvuugiin nur ih hudulmur … Deed tengerees haraad iim hunii orontsog bii bolgoh gej shunu noirgui.hulii ni duruund garii ni ganzgand hurgeh gej heden buurai nar maani uursduu ulun hooson shahuu machiij hun bolgoo bol doo….
Ийм юм битгий ярь Чиний ард хэн байна вэ Чи өөрийгөө алж байна
Heniig heleed bn? Minii ard minii suuder l bn. Yahaaraa zaaval hen negnii tuluunii hun bolgoh geed bn?/!! Bi mongol hun heden malaa hurtel zugeer blgahgui bgaa haralgan boltson idementseruudtei temtseh l bolno. Bitii ar mar geed hachin yum bicheed baigaarai!
Ideg ch beerd :Chamaig mal min hun shig hun bolgoh gej ted tengert halij gazart munhurtluu noir hoolgui shaham machiij yabsan bj taaraa. Getel chi MALAAS DOR mangas bolchih gej….. Nuguu saihan Mongol er hunii judaguud haa yavchaa be????
2010-2012 онд ОХУ-аөс 3 жил хэрэглэх вакциныг буцалтгүйтусламжаар авч шүлхийг дараад. баруун 7 аймгийг олон улсын хэмжээнд эрүүл бүс болгон зарлаад ажиллаж байсан юм шүү дээ.Өөрөө биокомбинатын нэрийг барьж энэтхэгээс чанаргүй вакцин шахдаг байсан нь хаагдаад боож үхэх гээд байгаа юм байна
Эх орон ард түмний эсрэг үйлдэл бол малын өвчин зориудаар тараах явдал. Тийм дайснуудыг өчиггүй цаазал. Тэднийг алсан хэн нэгэнийг шагнамаар
ЯАЖ Ч ЧАДАХГҮЙ . БАДАМЖУНАЙ , ДАМБЫН ХИШГЭЭ , МИЕЭ НАР ШҮҮ ДЭЭ
Ард иргэдэд маш зөв мэдээлэл өгсөн байна. Ард түмэн хий улс төржихөөсөө өмнө ийм зүйлийг таслан зогсоохын төлөө дуу хоолойгоо төр засагт хүргэмээр байна. Жагсаал цуглаан зохион байгуулж ч болно. Тэгж л тэмцэхгүй бол энэ хүмүүс болон бүлэглэл чинь төрд шургалсан байгаа учраас төр засаг нь олон жил мэдээгүй царайлсаар ирлээ шүү дээ. Мөнгөний төлөө ард түмнээ ингэж хорлож болохгүй.
Tender nertei shahaanii luivariig zogsoo.Ter tusamaa maliin vakzin, haldvarguijuuleltiig salbariiin yam n uuruu hariutsaj sum bagiin mergejiltnuudee shahaj ajilluulah heregtei.Hujaa, oros 2 iin dald bodlogiin uzuurt zarahdsan luivariig taslan zogsooh heregtei.
ene unen soliotoi gar…….tiim baij magadgui gedeg ooriinhoo atgag sanaagAAR YARIJ YAVDAG
tbactsinii biznes bgaad bgaa gedgiig medehgvi hvn bhgvi ldee hamgiin aimaar auyl biologiin zevseg.aajim maltai hunteigee ustah ayul shuudee ,uuniig tur zasag mash undur hemjeend avch uzeh l heregtei
Зөв л зүйл яриад байгаа юм даа ,,даанч Энэ Мал эмнэлэг үржлийн газрын хуучин *бизнесмэн*үүдийг солихгүй бол байдал өөрчилөгдөхгүй,Ялангуяа аймагуудын ХХААн газрын мал эмнэлгийн хэлтсийн дарга нарыг үтэр түргэн солих шаардлагатай,Төв Булган Эрдэнэт Дархан
тайван амгалан байцгаа энэ асуудлыг судлая. гээд орхино доо
монгол чөлөөт ардчилсан орон . юу ч хийсэн болно. био террор хийсэн ч болно. тийм ээ
Энэ хүний яриад байгаа үнэн шүү дээ. Маш ойр ойрхон малын шүлхий өвчин гараад байдаг болсон. Шүлхий өчнийг мөнгө олох зорилгоор тараагаад байна уу гэж өөрийн эрхгүй боддог шүү. Мөнгө улаан нүд цагаан гэж энэ дээ. Мөнгөнөөс болж ард түмнээ малын махаар нь дамжуулж алах нээ. Холбогдох газрууд нь анхааралдаа авч ажилмаар юм даа. Дээхнэ үедээ бараг сонсогддоггүй байсан. Сүүлийн 2 жилд арай л гаарч байна.
Монгол мал өвчилбөл бид тэгээд дуусаж байгаан. Монголыг эзлэх амархан байна шүү. Шуналтай хэдэн нөхөд шахааны бизнес хийнэ. тэр нь чанаргүй буюу өвчний тун.Монголын малыг нэлэнхүүд нь тарина. Тэр малын
махаа өөрсдөө иднэ. Тэгээд дуусаа.