Нисдэг таксиг өнөөдрөөс эхлэн цөөн тоогоор Дубай хотноо үйлчилгээнд нэвтрүүлэхээр болсон талаар тус улсын Тээврийн яамнаас мэдээллээ.
Арабын ертөнцөд технологиор тэргүүлэх зорилготой АНЭУ-ын Дубай хотноо яг жилийн өмнө угсаа залгамжлах ханхүү Шэйх Хамдан бин Мохаммедын удирдлага дор нисдэг таксиг амжилттай туршсан билээ. Германы “Volocopter” компанийн зохион бүтээсэн 12 сэнстэй, 2 хүний суудалтай нисдэг такси нь автомат жолоодлоготой буюу жолоочгүй юм.
30 минут хүртэл хугацаанд нисэх чадвартай такси нь аюулгүй байдлыг дээд зэргээр хангасан нөөц системтэй ба ослын үед хэрэглэх хоёр шүхэртэй гэнэ. Энэ оны сүүлээр нисдэг таксиг үйлчилгээнд 100 хувь нэвтрүүлэхээр төлөвлөж, бэлтгэл ажлыг базааж байна. Дубайн эрх баригчид 2021 онд нисэгчгүй хөлгийг Ангарагт илгээх, жолоочгүй метро, робот цагдаа зэрэг олон шинэ үйлчилгээг тун удахгүй танилцуулах гэнэ. Ирэх 2030 он гэхэд хотын такси паркийн 25 хувийг өөрөө явагч тээврийн хэрэгслүүд эзлэх аж.
1 comment
Yaaya mundag xogjij bna daa neeree