25 сая орчим хүн амтай Австралид таван хүн тутмын хоёр нь Сидней, Мелбурн хотуудын нэгэнд амьдардаг байна.
Тус хотын хамгийн том хоёр хот болох Синдей, Мелбурны ачааллыг бууруулахын тулд шинээр ирж буй цагаачдыг эдгээр хотуудад суурьшуулахгүй байх арга хэмжээг авахаар төлөвлөжээ. Энэ тухай тус улсын Хотууд, Хотын дэд бүтэц, Хүн ам хариуцсан сайд Алан Таж өчигдөр хэвлэлд ярьсан байна. Австрали нь дэлхийн хүн ам сийрэг улсуудын тоонд ордог ч хотод оршин суудаг хүн амын харьцаагаар дээгүүрт бичигддэг.
Шинэ зохицуулалтаар тус улсад ирж байгаа цагаачид эхний 5 жилд дээрх хотуудаас өөр газар нутагт амьдрах ёстой гэнэ. Үүний дараа тэд Сидней, Мелбурны аль нэгэнд оршин суух эрхтэй болох ажээ. Австралийн хүн ам жилд 1.6 хувиар нэмэгдэж байгаагийн ихэнх нь гаднаас ирж байгаа цагаачид байдаг. Тэгвэл Сидней, Мелбурнд шинээр суурьшигчдын 87 хувь нь цагаачид байгаа юм. Алан Тажийн хэлснээр энэхүү хоригоос чөлөөлөгдөх хоёр л нөхцөл байх гэнэ
. Нэг нь ажил олгогч тал нь тухайн цагаачийг эдгээр хотуудад ажиллах ёстойг баталсан бол, нөгөө нь Австралийн иргэнтэй гэр бүл болсон бол онцгой эрх эдлэх юм байна. Ажил олгогчийн дэмжлэгтэйгээр цагаачилж ирэгсэд нийт цагаачдын 25 хувийг эзэлдэг бол Австралийн иргэнтэй гэр бүл бологсод 30 хувийг эзэлдэг ажээ.
Эх сурвалж: Associated Press
2 comments
AUSTRALIN TSAGAACHUUD DANDAA HUJAANUUD BAIDIIN
Цагаачид бол аргагүйн эрхэнд гадаадад гарсан хүмүүс биш. Хүнд хэцүү цагт эх орноо орхидог хүмүүс. Тийм болохоор тэдэнд ингэж хандах нь зөв