09:00 цагт: Корпорейт зочид буудлын хурлын танхимд “Усны засаглалыг сайжруулахад шинэлэг арга замыг хэрэгжүүлэх нь” төслийн нээлтийн уулзалт, хэлэлцүүлэг болно.
09:00 цагт: Туушин зочид буудалд “Ази, Номхон далайн цахилгаан холбооны байгууллагын /APT/ Удирдлагын хорооны 42 дахь хурал болно
09:00 цагт: ЭМЯ-ны “Б” танхимд “Тархины үхэлтэй донороос эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээ” сэдэвт сургалтыг зохион байгуулна.
09:00 цагт: Цөмийн энергийн комиссын байранд Монгол Улсын Засгийн газар болон Олон Улсын Атомын энергийн Агентлаг хоорондын техникийн хамтын ажиллагааны хүрээнд “Дунд сургуулийн багш, сурагчдад цөмийн шинжлэх ухаан, технологийг сургахуй” төслийн үндэсний семинарыг зохион байгуулна.
10:00 цагт: АМГТГ-аас шатахууны үнийн өсөлтийн талаар АМГТГ-ын нэгдүгээр байранд мэдээлэл хийнэ.
10:30 цагт: БСШУС яамны 111 тоотод Боловсролын салбарын мэдээллийн системийн танилцуулга хэвлэлийн хурал болно.
10:30 цагт: Монгол Улс ХБНГУ-ын Хѳгжлийн бодлогын хамтын ажиллагааны хэлэлцээ Улаанбаатар хотноо болж байна. Холбооны Засгийн газар ирэх жилүүдэд манай улсад 55 сая еврогийн тѳсѳл, хѳтѳлбѳр хэрэгжүүлэх амлалт ѳгч байгаа юм. Хэлэлцээний протоколд МУ-ын Сангийн яамны Тѳрийн нарийн бичгийн дарга С.Наранцогт, Холбооны эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яамны Азийн газрын захирал хатагтай Катрин Оллерс нар гарын үсэг зурна.
11:30 цагт: MN-Мэдээллийн төвд Стандарт хэмжил зүйн газарт өрнөж буй шударга бус үйлдлүүд болон гэмт хэрэг байж болзошгүй үйлдлүүдийг баримтын хамт дэлгэж мэдээлэл хийнэ.
11:30 цагт: Цагдаагийн Ерөнхий газрын Автобааз дээр өнөөгийн цагдаагийн албанд хэрэглэгдэж байгаа тусгай хэрэгсэл, тусгай ажиллагаанд тоноглогдсон автомашин, техникүүдийн үзэсгэлэн, нээлттэй хаалганы өдөр зохион байгуулагдана.