Зарим аймаг, сум, дүүргийн ИТХ-ын нөхөн болон дахин сонгууль маргааш болох гэж байна. Эдгээр сонгуулийг зохион байгуулахаар хоёр аймаг, таван сум, нэг дүүргийн сонгуулийн хороо, 18 хэсэгт санал авах байр байгуулжээ. Санал хураалтыг зохион байгуулах ажлын бэлтгэлийг үндсэндээ хангасан талаар Сонгуулийн ерөнхий хороо уламжлав.
Нөхөн болон дахин сонгуульд нийт 21.007 сонгогч саналаа өгөх юм. Мөн МАН болон АН-аас нийт 15 нэр дэвшигч өрсөлдөхөөр бүртгүүлжээ. Сонгогчдын санал авах ажиллагааг сонгуулийн автоматжуулсан систем ашиглан явуулах юм байна.