УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Я.Содбаатарыг ЗТХ-ийн сайдаар томилох асуудлыг хэлэлцэв. Ингээд ЗТХ-ийн сайдад Я.Содбаатарыг томилохыг чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн 90.8 хувийн саналаар дэмжлээ. ЗТХ-ийн сайд Янгугийн Содбаатарын товч намтар
БОЛОВСРОЛ:
1992 онд Өвөрхангай аймгийн Хархорин сумын 10 жилийн 1 дүгээр дунд сургууль
1997 онд Улаанбаатар их сургууль Физикч-инженер мэргэжлээр баклавар
2004 онд Удирдлагын академи Удирдлагхааны магистр
2017 онд Боловсролын их сургууль Түүхийн Ухааны доктор
АЖИЛЛАСАН БАЙДАЛ:
1997-1999 онд ШУА-ийн харъяа Дулааны техник, үйлдвэрийн экологийн хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан
1999-2005 онд Монголын Ардчилсан Социалист Залуучуудын Холбоонд нарийн бичгийн дарга, ерөнхий нарийн бичгийн дарга
2005-2008 онд Үйлдвэр худалдааны сайдын зөвлөх 2006-2008 онд Үйлдвэр худалдааны дэд сайд
2009-2011 онд Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дэд дарга, дарга, Улсын ерөнхий байцаагч
2011-2012 онд Монгол Ардын Намын Нарийн бичгийн дарга
2012-2016 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн