2000 оны үеэс гарч эхэлсэн Солонгос кино буюу өнөөх алдарт Савангийн дуурь 18 жил Монголын телевизүүдийн гол амин зуулга болжээ. Энэ хугацаанд Монголчууд тэр чигээрээ Солонгос киногоор өвчилсөн. Монголын телевезүүд ч үүнтэй санал нийлж тархи угааж ханалгүй дахиад үзэгчдийн хүсэлтээр хэмээн давтамжтай гаргасаар байна.
Нийгэмд буруу үлгэр дуурайлалтай савангийн дуурь нь бие биедээ өш санасан ардуур урдуур нь гүйж хорлосон. Нэг хүнд дурлаж хоол унднаасаа гарсан, эсвэл төрсөн ах дүүдээ дурласан гэх зэрэг үйл явдал өрнөдөг.
Олон ангит кино үзэх үед тухайн хүний тархи сэтгэхгүй шууд царцанги байдалд шилждэг байна. Тэр мөчид тухайн зүйлдээ автан гаднах орчинд ч тэр, дотоод сэтгэлд ч тэр юу болоод байгаагаа мэдэрдэггүй гэнэ. Ийм болохоор ихэвчлэн гэртээ суудаг ганцаардмал хүмүүс олон ангит кинонд донтдог гэдгийг эрдэмтэд нотолсон байна.
1 comment
ONLON ANGIT UZEED SAIHAN MASUURCH TAASHAAL AVNA