Рокит Бей дахиж дуу гаргах үгүйгээ “Мэдэхгүй” сууна

Хип хоп урсгалын томоохон төлөөлөл болсон нэгэн бол Рокит Бей. Өөрийн гэсэн стилиэрээ бусад репперүүдээс ялгардаг тэрбээр сүүлийн үед интертайнмент чиглэлд түлхүү хүч үзэх болсон. “Авьяаслаг Монголчууд” шоу нэвтрүүлэгтээ цор ганцаар бууриа сахиж үлдсэн. Саяхан “Онц дүмд” олон ангит анимейшн киноныхоо хоёрдугаар бүлгийг үзэгчдэд хүргээд буй. Тэр энэ салбартаа гүнзгий дурласан бололтой. Ямартай ч дуу хөгжмөөс хэсэгтээ л хол байхаар шийдсэн бололтой. фенүүдийнхээ “дахин дуу гаргах уу?” хэмээх асуултад “мэдэхгүй” хэмээх хариулт өгсөн байх аж.

Түүний өөрийн цахим хуудаснаа “Дуу хөгжим оролддог байх үед” хэмээх пост оруулсан нь түүнийг сонсох дуртай хүмүүсийн урмыг багагүй хугалаад буй бөгөөд түүнийг хөгжмийн ертөнцөөс зодог тайлж магадгүй хэмээх хардлагыг төрүүлээд буй гэнэ. Үнэхээр хөгжмийн ертөнцөөс зодог тайлж байгаа юу? эсвэл түүнд дуулах зав гарахгүй байгаа юу? Ямартай ч ийн хариулт өгсөн байна.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн