Германд тун удахгүй нийгмийн сүлжээ сайтууд удаа дараа худал мэдээлэл, сөрөг хандлагатай контент нийтэлвэл 50 сая хүртэлх еврогоор торгох бололтой. Тус улсын сайд нарын танхим нийгмийн сүлжээн дэх худал мэдээлэл, гэмт хэргийн агуулгатай аюултай контентуудыг хориглох тухай хуулийн төслийг дэмжжээ. Гэхдээ энэ төсөл парламентын хэлэлцүүлгээр орж батлагдах ёстой юм байна. Харин фэйсбүүк, твиттер, снайпчат гэх мэт интернет дэх нийгмийн сүлжээний компаниуд хэрэглэгчдийн цахим сүлжээнд нийтэлж байгаа бичвэр, зураг, видео бичлэгийн агуулга, хэмжээнд хяналт тавих боломжгүй учраар үүнээс болж торгуулах нь шударга бус гэж үзэж байгаагаа эдгээр компани илэрхийлжээ.