Архангай аймгийн Онцгой байдлын газар музейтэй боллоо

Архангай аймгийн Онцгой байдлын газар музейтэй боллоо. Тус газрын удирдлагууд олон улсын ахмадын баярын өдрийг тохиолдуулан бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлж, өнөөдөр нээлтээ хийв. Энэхүү музейд Онцгой байдлын газрын түүхэн замнал, үе үеийн шилдэг, бүтээлч алба хаагчдийн өөрсдийн гараар урласан бүтээлийн дээжис, цуглуулга, гаргасан амжилт бүтээлийн товчоон, тамга тэмдэгний дардас, гал сөнөөгч нарын сургалтын видео хальс, цацрагийн аюулаас хамгаалах багаж хэрэгсэлүүд, сургалтын материал, ном, сурах бичиг, аврагч, гал сөнөөгчдийн хэрэглэж байсан хувцас, багаж хэрэгсэл, гэрэл зургийн цомог, Бүгд найрамдах өмнөд Судан улсад тус газраас энхийг сахиулах ажиллагаанд оролцсон алба хаагчдын бэлэг дурсгалын зүйл зэрэг 100 гаруй үзмэр дэлгэгдээд байна.

Музей нь Онцгой байдлын газрын үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах, иргэдэд эх орноо хайрлан хамгаалах, эх оронч үзлийг төлөвшүүлэх, гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх мэдлэг, боловсролыг олгох, соён гэгээрүүлэх үйл ажиллагаанд үнэтэй хувь нэмрээ оруулах юм.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн