Монголын олны танил сайхан хосуудын нэг бол жүжигчин Э.Чинзориг болон, О.Долгор нар билээ. Тэд анх “Өдөр өдрийн нар” уран бүтээлд хамтран тоглосноор бие биедээ татагдаж улмаар гэр бүл болцгоосон гэдэг. Хосууд өчигдөр гал голомтоо бадраан албан ёсоор гэр бүл болцгоосон бөгөөд тэдний хуриманд олны танил эрхмүүд олноор хүрэлцэн очсон байна.
Хосууд охин хүү хоёртой бөгөөд тэдний том охин Ч.Энхномуун зохиолч Б.Шүүдэрцэцэгийн “Улаан пальто” өгүүллэгээс сэдэвлэн бүтээсэн “Улаан пальто” киноны гол дүрд тоглож байсныг хүмүүс андахгүй сайн мэднэ. Харин Чинзориг, Долгор нар эротик кинонд тоглосон хосууд гэдгээрээ алдартай бөгөөд тэдний хуримын ёслол “Туушин” зочид буудалд болж өндөрлөжээ. Монголын сайхан хосуудын төлөөлөл болсон гэр бүлд аз жаргал хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
1 comment
Залуусын хайр хүндлэлийг хүлээсэн сайхан хосууддаа баяр хүргэж, аз жаргал, сайн сайхныг хүсэн ерөөе.