АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп 2018 оны Нобелийн энх тайвны шагнал авах магадлалтай хүмүүсийн тоонд орлоо. Энэ тухай Reuter агентлагийн мэдээллээс эш татан “Америкийн дуу хоолой” мэдээллээ.
Түүнийг энэ оны 06 дугаар сард Сингапурт Хойд Солонгосын удирдагч Ким Жон Унтай хийсэн түүхэн уулзалтаар нь ийнхүү шагнал авах магадлалтай хүмүүсийн тоонд багтаасан аж.
“2018 оны 06 дугаар сард Трамп БНАСАУ-ын удирдагчтай Солонгосын хойг дахь пуужин-цөмийн хямралыг шийдвэрлэх хэлэлцээ хийсэн АНУ-ын анхны Ерөнхийлөгч болсон. Зургаадугаар сарын дээд хэмжээний уулзалтаас хойш АНУ-ын Ерөнхийлөгч Кимийг “нээлттэй, хүндэлмээр хүн” хэмээсэн” гэж тус хэвлэлд бичжээ. Энэ оны Нобелийн энх тайвны шагналтны нэрийг 10 дугаар сарын 5-нд Норвегийн нийслэл Осло хотноо зарлана. Шагналын хэмжээ болох 1,4 сая ам.долларыг 12 дугаар сарын 10-нд болох ёслолын арга хэмжээний үеэр гардуулах юм.
Эх сурвалж: erennews.mn