Аялал жуулчлалын салбар эрчимтэй хөгжиж буй орнуудын жагсаалт, 2019 онд жуулчдыг татах орноор Монгол, Уругвай, Оман зэрэг улсыг нэрлэжээ. Дэлхийн аялал жуулчлалын байгууллагаас олон улсын аялал жуулчлалын хөгжлийн 2018 оны тайланг гаргажээ. Мэргэжилтнүүд энэ салбарт тэргүүлэгч улс орнуудыг нэрлээд зогсохгүй сүүлийн 2-3 жилд эрэлт нь огцом өссөн газруудыг онцолсон байна.
Монгол Улсад зочилсон жуулчдын тоо 2016-2017 онд 16.1 хувиар өсчээ. Жуулчид ихэвчлэн зуны улиралд наадам үзэхээр Монгол Улсыг зорьдог ажээ. Монголчуудын нүүдэлчин аж ахуй ба соёл нь орчин үеийн их хотын амьдралтай хосолж, ер бусын уур амьсгал бүрдүүлсэн нь жуулчдыг гайхшируулдаг аж.
Өмнөд Америкийн аялал жуулчлалын салбарт Аргентин, Бразил тэргүүлдэг ч Уругвай, Парагвайг зорих жуулчдын тоо 21 хувиар өссөн байна. Энгийн загасчны тосгоноос тансаг зэрэглэлийн амралт, зугаалгын хот болон хувирсан Хосе Игнасио арал жуулчдыг соронз мэт татдаг гэнэ. Мөн неоклассик архитектураар алдартай далайн эрэг дагуу байрлах Монтевидео хот жуулчдын дунд эрэлттэй байдаг аж.