Түм түжгэнэж бум бужигнасан завгүй хотыг ухаалаг утас, интернет хэрэглээгээр төсөөлөшгүй. Цаг зав хэмнэж, ажил хөнгөвчилдөг энэ эдээс сүүлийн үед дэлхийн өндөр хөгжилтэй орнууд татгалзах болсон.
Таарсан хүн болгон гар утсаа шагайцгааж, өөр нэг ертөнц рүү аялаад явчихна. Тэрхүү шинэ ертөнц нь нэг бодлын хүн төрөлхтнийг мэдээллээр тэжээн тэтгэж, өөр хоорондоо харилцах гүүр нь болж байгаа ч нөгөө талаараа хүний оюун ухааныг нэг тийшээ юүлээд аваад явчих шиг л болох юм.
Засгийн газрын есдүгээр сарын 5-ны өдрийн хуралдаанаар ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн сургалтын орчинд ухаалаг гар утас ашиглахыг хязгаарлах шийдвэр гаргасан. Энэхүү шийдвэрийг өнөөдрөөс хэрэгжүүлж эхэллээ. Энэ нь хүүхдүүдийг цахим халдлага, донтолт, гадуурхлаас сэргийлэх, эрүүл мэнд, амь насыг хамгаалах, аюулгүй байдлыг хангах, сурах идэвхийг нэмэгдүүлэх, хүүхдүүдийн чөлөөт цагийг үр ашигтай өнгөрүүлэх, нийгмийн бодит харилцаанд оролцох боломжийг нэмэгдүүлэх зорилготой авч буй арга хэмжээ юм.
Учир нь Манай улсын нийт хүн амын 80,6 хувь нь интернет, 99.7 хувь нь гар утас хэрэглэж байна гэсэн судалгаа гарчээ. Түүнчлэн нийслэлийн сурагчдын 96.9 хувь нь, хөдөө орон нутгийн сурагчдын 93 орчим хувь нь тогтмол хэрэглэдэг фэйсбүүк хаягтай аж. Он гарсаар Хүүхдийн тусламжийн 108 утасны үйлчилгээний төвд цахим дарамтад өртсөн 125, цахим донтолтын 35 дуудлага бүртгэгдэж, хүүхдүүд хамгааллын үйлчилгээ авсан бол Сэтгэцийн эрүүл мэндийн төвд цахим донтолттой 23 хүүхэд хэвтэн эмчлүүлсэн бөгөөд цаашид өсөх хандлагатай байгаа гэв.
Тэгвэл Улаанбаатар дахь нийт сурагчдын 96.9 хувь нь эйсбүүк хаягтай бол хөдөөгийн сурагчдын 93 хувь нь өөрийн гэсэн хаягтай тогтмол хэрэглэдэг болжээ. Улсын хэмжээнд хүн амд ногдох нүүрномын хуудас хэрэглэгчийн тоогоор Монгол Улс дэлхийн дунджаас 2,1 дахин, Ази тивийн улс орнуудаас 3.6 дахин их байна.
Харин багш нарын утас нээлттэй тул яаралтай үед эцэг эхчүүд багш нартай нь сургалтын үеэр холбогдож болох ба хичээл, цэцэрлэг тарах үед ухаалаг утас, түүнтэй адилтгах төхөөрөмж нээлттэй юм. Хичээлийн цагаар ухаалаг утасны хэрэглээг хязгаарлах нь хүүхдийг цахим халдлага хамгаалж, донтолтоос хязгаарлаж сурлагын түвшинд эерэг нөлөө үзүүлдэг талаар Лондонгийн их сургуулийн судалгаагаар тогтоогджээ.