80 гаруй жилийн түүхтэй Монголын кино урлагт ажил, амьдралаа зориулж яваа үе үеийн уран бүтээлчид цуглаж шилдгийн шилдгээ шалгаруулдаг “Академи авардс 2018” кино наадам долоо дахь удаагаа боллоо.
Уран бүтээлчид богино хэмжээний болон баримтат телевизийн олон ангит кино, шилдэг эрэгтэй, эмэгтэй гол дүр, найруулагч, дуу, зохиол, киноны дуу гэсэн 19 төрөлд өрсөлдсөн юм. Богино хэмжээний төрөлд 12 кино өрсөлдсөнөөс Ч.Батбаяр найруулагчийн “Эцэг” хэмээх кино шалгарч “Академи авардс 2018”-ийн анхны цомыг гардан авч шагнал гардуулах ёслолын салхийг хагаллаа. Үүний дараа шилдэг баримтат киногоор Монголын буддын шашны тэргүүнүүдийн нэг болох хамба лам Д.Нацагдоржийн амьдралыг харуулсан Бенжамин Дэвид Жонс найруулагчийн “Medicine Buddha” шалгарав.
Мөн энэ наадмын “Шилдэг эмэгтэй гол дүр”-ийн шагналыг залуу жүжигчин Ц.Мичидмаа “Аз жаргал” киноны дүрээр авлаа. Тэрээр “Энэ шагнал нь ганцхан миний шагнал биш. Хамт олны минь шагнал” хэмээн сэтгэгдлээ хуваалцсан юм. Түүнд шагналыг нь гардуулж өгсөн Ардын жүжигчин П.Цэрэндагва “Жүжигчин гэдэг энэ мэргэжлийг эхэлж болдог ч төгсгөж болдоггүй мэргэжил юм шүү гэдгийг санаж яваарай миний охин” гэж захиж хэллээ.
Түүнчлэн Монголын кино урлагийн салбарт хүчин зүтгэж яваа уран бүтээлчдийг шалгаруулдаг энэ кино наадамд гадаадын зарим зочин урилгаар оролцож уран бүтээлчдэд шагналыг нь гардуулав. Энэ наадамд ирсэн Францын Элчин сайдын тэргүүн зөвлөх Никола Лакот болон Өвөр Монголын жүжигчин С.Сайшаалт нараас шилдэг дүрсний эффект болон шилдэг дууны эзнээр тодорсон уран бүтээлчид алтан цомоо гардан авлаа.
Энэ наадамд түүний тоглосон “Хөхөө шувууны -үүр” хэмээх кино өрсөлд-сөн юм. Тэрээр “Наадмыг их сайхан болж байна. Үүнд оролцоод би азтай байна. Шилдэг дууны эзнийг тодруулсандаа баяртай байна” гэлээ. Харин шилдэг уран бүтээлчид, бүтээлүүдэд шагнал гардуулдаг энэ наадмын үеэр Монголын кино урлагт арилшгүй ул мөрөө үлдээсэн уран бүтээлчдийн шагналыг гардуулдаг уламжлалын дагуу нэрт зураглаач хүүхэлдэйн киноны гэж алдаршсан Х.Дамдин агсны нэрэмжит шагнал, шилдэг залуу уран бүтээлч өргөмжлөлийг зээ охин н Янжинзаяа “Говийн домог” киноны зураглаач СТА Д.Цэрэнчимэдэд гардууллаа.
Түүний нэрэмжит анхны шагналыг “Атганд үлдсэн эрдэнэ” киноны ерөнхий найруулагч жүжигчин У.Уранчимэг хүртэж байжээ. Ийнхүү ар араасаа цуварсан шилдэг бүтээл, шилдэг уран бүтээлчдэд шагнал гардуулах үйл ажиллагаа үргэлжилсэн кино наадмаас найман алтан цом хүртсэн “Фантастик” продакшны Монгол Улсын түүхэн үйл явдал гоминдааны болон хасгийн дээрэмчидтэй хийж байсан тулалдааны тухай харуулсан “Байтаг богд 2” кино шилдгийн шилдэг киногоор шалгарснаар Монголын кино урлагийн одод хуран чуулсан “Академи авардс 2018” кино наадам өндөрлөсөн юм.
“АКАДЕМИ АВАРДС-2018”-ЫН ШИЛДГҮҮДИЙГ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА
- Шилдэг богино хэмжээний кино: “Эцэг” кино, найруулагч Ч. Батбаяр
- Шилдэг баримтат кино: Найруулагч Бенжамин Дэвид Жонс,” Medicine Buddha” кино
- Телевизийн олон ангит кино: Эрт нахиалсан сарнай кино, Найруулагч Б. Гантулга
- Шилдэг эрэгтэй: “Хоёр амь” кино С.Болд-эрдэнэ.
- Шилдэг эмэгтэй: “Аз жаргал” кино Ц.Мичидмаа
- Шилдэг эрэгтэй туслах дүрд: “ Байтаг богд” Б.Тамир
- Шилдэг эмэгтэй туслах дүрд: “Байтаг богд” Ц.Алдармаа
- Шилдэг кино найруулагчаар “Байтаг богд” киноны найруулагч Б. Тамир, О.Бат-Өлзий
- Шилдэг зураглаачаар:“Байтаг богд” киноны зураглаач Г.Гүенбаатар
- Шилдэг хөрөнгө оруулагч: “UBS” телевиз / Говийн домог/
- Шилдэг нүүр хувиргагч: “Байтаг богд” киноны нүүр хувиргагч: Ц.Лхагвацэцэг
- Шилдэг дууны найруулагчаар: “Байтаг богд” киноны найруулагч О.Цэгмид
- Шилдэг дуу: Байтаг богд” киноны дуучин Б. Энхсайхан/Үеийн үед/
- Шилдэг хөгжмийн зохиолч: “Говийн домог” киноны хөгжмийн зохиолч Л.Балхжав
- Шилдэг эвлүүлэгч: “Харанхуй хад” киноны эвлүүлэгч С.Энхмөрөн
- Шилдэг зохиолч: “Харанхуй хад” киноны зохиолч М.Эрдэнэбат
- Шилдэг дүрсний эффект: “Зүрхний хилэн”киноны Г. Нямбаяр, А. Шижир
- Шилдэг зураач: “Говийн домог” киноны зураач Т. Нямсүрэн
- Шилдэг кино: “Байтаг богд кино”
Эх сурвалж: Зууны мэдээ сонин