АТГ-ынхан “Эрдэнэт” үйлдвэрийн ерөнхий захирал асан Ч.Ганзоригийг өнгөрсөн даваа гарагтт баривчилсан ч пүрэв гарагт сулласан билээ. Түүнийг “Жаст” группийн захирал асан Ш.Батхүүгийн “Эрдэнэт” үйлдвэрээр баталгаа гаргуулан Өмнөд Африкийн Стандарт банкнаас их хэмжээний зээл авсан хэрэгт холбогдуулан шалгаж байгаа юм. Учир нь дээрх хэрэг нь Ч.Ганзоригийг “Эрдэнэт” үйлдвэрийг удирдаж байх үед болсон хэрэг юм.
Гэхдээ хуульд зааснаар сэжигтнийг шүүхийн шийдвэргүйгээр 48 цагаас илүүтэй хорьж болохгүй тул Ч.Ганзоригийг сулласан гэх. Нийслэлийн прокурорын газраас түүнийг хорих хүсэлтийг гаргаж, хэргийг Сүхбаатар дүүргийн шүүхэд өнгөрсөн баасан гарагт хэлэлцэх товтой байсан ч өмгөөлөгч нь ирээгүй гэсэн үндэслэлээр хурал хойшилж, өнөөдөр болохоор товлогдсон юм. Тиймээс Ч.Ганзоригийг үргэжлүүлэн цагдан хорих уу, эсвэл гадуур мөрдөн байцаалт байлгах эсэхийг өнөөдөр шүүх шийднэ.