Жүжигчин Анжелина Жолигийн шаргал үстэй, ретро стилтэй зураг цахимаар цацагджээ. Уг зургийг харсан фэнүүд нь Жолиг хаана, юу хийж явааг сонирхож, гайхашралд ороод байсан гэнэ. Тэгвэл 43 настай Жоли Холливудад удахгүй нээлтээ хийх шинэ киноны зураг авалтад оролцож байсан нь энэ аж.
Найруулагч Брэнд Чэпмений бүтээж буй “Come Away” гэх кинонд Анжелина гол дүрүүдийн нэгийг нь бүтээж байгаа гэнэ. Анжелина Жоли, Брэд Питт нар дуулиантайгаар салсан ч саяхан уулзаж хүүхдүүдийнхээ асуудлаар ярилцжээ. Жүжигчин бүсгүй хүүхдүүдээ аавтай нь уулзуулах дургүй байсан ч шүүхээс түүнийг Брэд Питтийг хүүхдүүдтэй нь уулзуулахыг шаарджээ.