Төрийн ордонд өнөөдөр буюу есдүгээр сарын 27-ны өдөр “1000 багшийн дурсамж” уулзалт, зөвлөгөөн болж байгаа. Энэхүү уулзалтад оролцож байсан, 87 настай иргэн амьсгал хураасан харамсалтай хэрэг дөнгөж сая гарчээ. Нас барсан иргэн нийслэлийн Багануур дүүргийн харьяат, 87 настай, эрэгтэй С байсан бөгөөд тэрээр Багануур дүүргийн ахмад багш нарыг төлөөлөн ирсэн аж.
Талийгаачид зөвлөгөөн зохион байгуулагчид яаралтай тусламж үзүүлж, түргэн тусламж дуудсан ч эмнэлгийн тусламж авч чадалгүй, газар дээрээ нас баржээ. Уг хэргийг нийслэлийн Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж эхлээд байна.