Жүдо бөхийн 2018 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн долоон өдрийн турш Азербайжан улсын нийслэл Баку хотноо амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Өнөөдөр тэмцээний холимог багийн тэмцээн явагдсанаар дэлхийн аварга албан ёсоор өндөрлөнө. Манай улсаас эмэгтэй -78 кг-ээс бусад бүх жинд 18 жүдочин өрсөлдсөнөөс эмэгтэй 57 кг-н жинд Хөдөлмөрийн баатар, МУГТ Д.Сумъяа хүрэл, эрэгтэй -100 кг-н жинд ОУХМ Л.Отгонбаатар хүрэл, +100 кг-н жинд ОУХМ Ө.Дүүрэнбаяр хүрэл медаль хүртэж нийт 124 орноос Монгол Улс амжилтаараа 14-т бичигдлээ.

Ийнхүү Бакугийн дэлхийн аваргаас гурван тамирчин хүрэл медаль хүртсэнээр Монгол Улс жүдо бөхийн дэлхийн аваргаас 21 дэх медалиа хүртлээ. Монгол Улсаас жүдо бөхийн дэлхийн аваргын анхны медалийг 1989 онд Д.Баттулга 60 кг-д хүрэл, анхны мөнгөн медалийг мөн онд О.Балжинням -95 кг-д тус тус хүртэж байсан бол анхны алтан медалийг 20 жилийн дараа 2009 онд Х.Цагаанбаатар хүртсэн байдаг. Харин анхны эмэгтэй жүдогийн дэлхийн аваргын медалийг 2005 онд Х.Эрдэнэт-Од 57 кг-н жинд, анхны эмэгтэй алтан медалийг 2013 онд М.Уранцэцэг 48 кг-н жинд хүртэж байжээ.

Монгол Улсаас дэлхийн аваргад анх удаа хошой медалийг Х.Цагаанбаатар 2009 онд алт, 2010 онд хүрэл медаль хүртсэн амжилтаар, анхны хошой финалд шалгарсан жүдочноор М.Уранцэцэг 2013 онд алт, 2017 онд мөнгөн медаль хүртсэн амжилтаар тус тус шалгарч байв. Тэгвэл анх удаагаа дэлхийн аваргаас 3 медалийг Д.Сумъяа 2015 онд хүрэл, 2017 онд алт, 2018 онд хүрэл медаль хүртсэн амжилтаар үзүүлсэн байдаг. Монгол Улсын жүдо бөхийн шигшээ багийн үзүүлээд буй оргил амжилт бол ердөө сүүлийн 10-аад жилийн хөдөлмөр юм.

Алтан медальт тамирчид:

  1. Х.Цагаанбаатар 2009 оны Роттердамд 66 кг
  2. М.Уранцэцэг 2013 оны Рио-де-Жанейро 48 кг
  3. Г.Болдбаатар 2014 оны Челябинск 60 кг
  4. Д.Сумъяа 2017 оны Будапешт 57 кг

Мөнгөн медальт тамирчид:

  1. О.Балжинням 1989 оны Белград -95 кг
  2. Д.Амартүвшин 2013 оны Рио-де-Жанейро 60 кг
  3. М.Уранцэцэг 2017 оны Будапешт 48 кг

Хүрэл медальт тамирчид:

  1. Д.Баттулга 1989 оны Белград 60 кг
  2. Х.Эрдэнэт-Од 2005 оны Кайр 57 кг
  3. М.Бундмаа 2010 оны Токио 52 кг
  4. Х.Цагаанбаатар 2010 оны Токио 66 кг
  5. Д.Сумъяа 2015 оны Астана 57 кг
  6. Ц.Мөнхзаяа 2015 оны Астана 63 кг
  7. С.Ням-Очир 2015 оны Астана 73 кг
  8. Б.Мөнгөнчимэг 2017 оны Будапешт 63 кг
  9. Г.Болдбаатар 2017 оны Будапешт 60 кг
  10. Г.Одбаяр 2017 оны Будапешт 73 кг
  11. Н.Түвшинбаяр 2017 оны Будапешт +100 кг
  12. Д.Сумъяа 2018 оны Баку 57 кг
  13. Л.Отгонбаатар 2018 оны Баку -100 кг
  14. Ө.Дүүрэнбаяр 2018 оны Баку +100 кг

Олимп, ДАШТ, Азийн наадам, ААШТ, Мастерс, Их Дуулга, Гранпри тэмцээнүүдээс бүгдээс нь медаль хүртсэн жүдочид: Х.Цагаанбаатар, Д.Сумъяа нар дээрх бүх тэмцээнүүдээс медаль хүртсэн бол Н.Түвшинбаяр аварга 2012 оны Мастерс тэмцээний шагналт 5-р байранд шалгарч байжээ.

  • Монгол улсын хөдөлмөрийн баатар, гавъяат тамирчин Хашбаатарын ЦАГААНБААТАР
  • Олимп: Афин-2004 эрэгтэй 60 кг хүрэл
  • ДАШТ: Роттердам-2009 66 кг алт, Токио-2010 66 кг хүрэл
  • Азийн наадам: Доха-2006 эрэгтэй 66 кг алт
  • ААШТ: 2003. 2005 онуудад алт, 2007, 2008, 2011 онуудад мөнгө, 2004 онд хүрэл
  • Мастерс: Тюмен-2013 хүрэл, Алма-Ата-2012 мөнгө, Баку-2011 алт
  • Их Дуулга: Парис-2013 алт, Токио-2012 хүрэл, Парис 2012 хүрэл, Токио-2011 хүрэл, Токио-2010 хүрэл, Парис-2010 хүрэл, Рио-де-Жанрейро-2009 мөнгө, Москва-2009 алт
  • Гранпри: Загреб-2015 мөнгө, Улаанбаатар-2014 мөнгө, Ташкент-2014 мөнгө, Астана-2014 хүрэл, Будапешт-2014 хүрэл, Улаанбаатар-2013 мөнгө, Ташкент-2013 хүрэл, Алма-Ата-2013 хүрэл, Дюссельдорф-2012 мөнгө, Амстердам-2011 хүрэл, Дюссельдорф-2010 алт
  • Монгол улсын хөдөлмөрийн баатар, гавъяат тамирчин Доржсүрэнгийн СУМЪЯА
  • Олимп: Рио-де-Жанейро-2016 эмэгтэй 57 кг мөнгө
  • ДАШТ: Будапешт-2017 алт, Астана-2015 хүрэл, Баку-2018 хүрэл
  • Азийн наадам: Инчон-2014 хүрэл, Жакарта-2018 хүрэл
  • ААШТ: Ташкент-2016 алт, Ташкент-2012 хүрэл, Бангкок-2013 хүрэл
  • Мастерс: Санкт-Петербург-2017 алт, Гвадалахара-2016 алт, Рабат-2015 алт, Тюмен-2013 алт
  • Их Дуулга: Екатеринбург-2018 хүрэл, Абу-Даби-2017 алт, Токио-2016 хүрэл, Парис-2016 мөнгө, Токио-2015 хүрэл, Парис-2015 мөнгө, Баку-2013 хүрэл
  • Гранпри: Хөххот-2017 мөнгө, Дюссельдорф-2017 мөнгө, Чиндао-2015 алт, Улаанбаатар-2015 алт, Тбилиси-2015 алт, Дюссельдорф-2015 мөнгө, Дюссельдорф-2014 мөнгө, Улаанбаатар-2013 алт, Чиндао-2012 алт, Дюссельдорф-2012 хүрэл

By updown

2 thoughts on “Манай улс жүдо бөхийн дэлхийн аваргаас 21 дэх медалиа хүртлээ”

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн