Дархан-Уул аймгаас энэ сарын 16-ны өдөр алга болсон ах, дүү хоёрыг Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрээс эсэн мэнд олжээ. Ах нь 12 настай бол дүү нь наймтай юм. Аав нь тэднийг хайхаар Улаанбаатар хотод очсон бөгөөд цагдаагийн байгууллагад мэдэгдэн орон даяар эрэн сурвалжлах ажиллагааг эхлүүлсэн. Урьдчилсан байдлаар хүүхдүүд алга болсон үйл явц нь гадны нөлөөгүй болох нь тогтоогджээ.
Улсын хэмжээнд 18 нас хүртэлх нэг сая гаруй хүүхэд байдаг. Тэдний 800 мянга орчим нь нийслэл хотод аж төрдөг. 3553 нь өнчин, 1019 нь асрамжийн газар амьдарч байгаа юм. Холбогдох албаны хүмүүсийн мэдээлснээр цагдаагийн байгууллагад өдөрт дунджаар 15-20 хүүхэд алга боллоо гэх дуудлага мэдээлэл ирдэг байна.