Дэлхийд нэр хүндтэй “Форбс” сэтгүүлээс 30 хүртэлх насны дэлхийн хамгийн амжилттай, нэр хүндтэй алдартнуудын жагсаалтыг жил бүр нийтэлдэг билээ. Жагсаалтад жүжигчид, дуучид, хөгжимчид, тамирчин, бизнесмэнүүд гэхчлэн маш олон төрлийн ажил мэргэжилтэй залуусыг багтаасан байна.
Энэ жилийн жагсаалтыг Америкт, Европ тивээр ангилан гаргаснаараа онцлогтой. Жагсаалтыг дуучин Адель тэргүүлж Эд Ширан, жүжигчин Эмма Уотсон, Сирша Ронан, Сэм Смит зэрэг шоу бизнесийн алдартнууд удаалжээ. Дашрамд, дуучин Адель өнгөрсөн жил 35 сая ам.долларын ашиг олсон байна. Түүнчлэн хөлбөмбөгчин Томас Мюллер, “Формула” уралдааны нисгэгч Себастьян Феттель нар “Форбс”ын жагсаалтад багтсан байна.