Ченжүүд гадаад улсдаа осолд орсон, байгалийн гамшигт өртсөн, эвдрэлтэй автомашинуудыг хямд үнээр авч Монголд оруулж ирээд вьетнам авто засуулаад зардаг гэх хардалт иргэдийн дунд бий болсон. Мөн улсын дугааргүй, дуудлага худалдааны тэмдэгтэй эвдэрхий автомашины зургууд олон нийтийн сүлжээнд тарж, иргэдийг бухимдуулсан тохиолдол цөөнгүй.
Манай улсын хууль журмаар техникийн бүрэн бус тээврийн хэрэгсэлд улсын дугаар олгодоггүй. Гэвч ченжүүд тээврийн хэрэгслийн бичиг баримтыг засварлаж, гэмтэлгүй гэсэн баримт бичиг болгож өөрчилдөг гэнэ. Манай улсын авто ослуудын тодорхой хувийг жолооч бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй замын хөдөлгөөнд оролцсон гэх шалтгаан эзэлдэг.
[fbvideo link=”https://www.facebook.com/batbold.suhbaatar.35/videos/106172173686079/” width=”690″ height=”300″ onlyvideo=”1″]
1 comment
ok