Өнөөдөр болох зарим үйл явдал

09:00 цагт: “Blue Sky” зочид буудалд “Уул уурхайн үйл ажиллагаатай холбоотой химийн бодисын хордлогын үед эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэгчдийн чадавхийг сайжруулах нь” сургалт болно.

09:00 цагт: Корпорэйт зочид буудлын 5 давхрын танхимд Мэдээллийн түгээмэл хүртээмжийн олон улсын өдрийг тохиолдуулан хэлэлцүүлэг зохион байгуулна.

10:00 цагт: Нийслэлийн Засаг дарга С.Батболд Баянхошуу, Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалтын ажилтай танилцана.

10:00 цагт: Continental зочид буудалд ДЭМБ, ЭМЯ, СЭМҮТ хамтарсан Монгол Улсад Тамхины хяналтын тухай хуулийн хэрэгжилтийг үнэлэх туршилт судалгааны нээлт болно.

11:00 цагт: Санхүүгийн зохицуулах хороонд 2018 онд шинээр IPO гаргасан компаниудын нээлттэй зөвлөлдөх уулзалт болно.

11:00 цагт: АТГ-ын дэргэдэх “Олон нийтийн төв”-д АТГ-аас сар бүрийн 25-нд зохион байгуулдаг хэвлэлийн бага хурал болно.

“Үндэсний мэдээллийн төв”-д 11:00 цагт: “Хаппи Веритас” оношилгооны төвөөс хелико бактерийн эсрэг үндэсний аян өрнүүлэх талаар мэдээлэл хийнэ.

12:00 цагт: МАХН-ын удирдлагууд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн