Чехийн нутгаар ням гарагийг орой дайрсан хүчтэй хар салхи тус улсын эрчим хүчний системд ноцтой аюул учруулан 140 мянга гаруй айл өрхийг гэрэл цахилгаангүй болголоо гэж “Чехийн эрчим хүчний сүлжээ” байгууллагын төлөөлөгч Соня Голингерова мэдэгдсэн байна.
“Бид эрчим хүчний дамжуулах шугамд нийтдээ 120 орчим осол аваар гарсныг бүртгэж аваад байна” гэж тэрбээр хэлжээ. Чехийни төв нутаг, Пльзень, баруун чехийн Карловарын хязгаар Пардубиц, Дорнод Чех, Оломоуцын хязгаар, зүүн хойд нутаг энэ гамшигт өртжээ. Гэмтэл саатлыг арилгахаар “Чехийн эрчим хүчний сүлжээ” байгууллагаас хэдэн зуун ажилчид гаргасан ч хүчтэй салхи, бороо садаа болж байна. Цаг агаар гайгүй болбол даваа гарагт энэ бүх гэмтийг засч дуусгана гэж Соня Голингерова хэлсэн байна.
1 comment
odoogoor medreegui l bna