Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мун Жэ Ин Хойд Солонгост хийсэн айлчлалынхаа төгсгөлд тус улсын үзэсгэлэнт байгалийн цогцолбор Пэктү ууланд гарсан юм. Тэрбээр залуу удирдагч Ким Чен Уны хамтаар ууланд гарч, байгалийн сайхантай танилцжээ. Удирдагчдыг уулнаас буухаас урьтаж Өмнөд Солонгосын Гадаад хэргийн сайд тэргүүтэй албан ёсны төлөөлөгчид Ким Чен Унтай гэрэл зургаа татуулсан байна.
Энэ үеэр тэд Өмнөд Солонгосыг олон улсад таниулахад томоохон үүрэг гүйцэтгэж буй “К-ПОП” оддыг дуурайжээ. К-ПОП одод фэнүүддээ баярлаж, талархаж буйгаа зөвхөн үгээрээ илэрхийлэхээс гадна гараараа зүрх хийж, илгээдэг байна. Удирдагч болон төлөөлөгчид “К-ПОП” одод шиг ЗҮРХ хийж, ард түмэндээ хайраа түгээжээ.
2 comments
Хайр түгээсэн зүрх ч гэх шиг. Ямар юмаа хайр гээд байгаа юм болоо.
Харгислал аа хайр гэж андуураад байгаа бололтой.
Манай хүн ёстой хэнэггүй хусаж байна даа хэ хэ