НҮБ-д суух АНУ-ын Элчин сайд Никки Хэлли энэ амралтын өдөр Иран улсад гарсан халдлагын талаар өөрийн байр сууриа хүргэсэн талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.
Элчин сайд “хадлага үйлдэх болсон шалтгааныг илрүүлэх” хэрэгтэй хэмээжээ. Никки “Ахваз хотноо болсон халдлага олон зүйлийг эрх баригчдад ойлгуулсан байх. Ираны Ерөнхийлөгч Хассан Рухани ард түмнээ удаан хугацааны турш дарангуйлсан” гэв.
Ираны өмнөд хэсгийн Ахваз хотноо зохион байгуулагдаж байсан цэргийн жагсаалын үеэр террорист халдлага болж, 25 хүн харамсалтайгаар амиа алдсан юм. Хохирогчдын дунд дөрвөн настай охин байв. Халдлагын “Исламын улс” бүлэглэл, “Ахваз үндэсний эсэргүүцэх хөдөлгөөн” бий хэмээн хардаж буй. Гэхдээ тэднийг халдлагатай холбоотой гэх нотлох баримт байхгүй байна. Цагаан ордны тэргүүн Дональд Трамп өнгөрөгч тавдугаар сард Ираны цөмийн хөтөлбөрийн хэлэлцээрийг орхиж буйгаа мэдэгдсэн юм. Уг үйл явдлын улмаас хоёр улсын харилцаа хурцдаад байна.