ЗТХЯ-ны газрын дарга нар архидан согтуурч байгаад нэгнийхээ аминд хүрсэн харамсалтай хэрэг өнгөрсөн сард гарсан. Тухайлбал, ЗТХЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга асан Б.Махбал нь архи уусан үедээ согтуурч, тус яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Т.Гомбосүрэн агсны аминд хүрсэн.
Хэрэг гарсны маргааш нь сэжигтэн Б.Махбалыг ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид наймдугаар сарын 10-нд саатуулсан. Түүнийг цагдан хорих хугацаа есдүгээр сарын 10-нд дуусаж, прокурорын байгууллагаас үргэлжлүүлэн хорих саналаа шүүхэд хүргүүлжээ. Шүүхээс Б.Махбалыг үргэлжлүүлэн нэг cap цагдан хорих шийдвэрийг гаргасан аж. Б.Махбалыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж буй. Хуульд зааснаар хэрэв Б.Махбалын гэм буруутай нь тогтоогдвол 8-15 жилийн хорих ялаар шийтгүүлэх аж.
Эх сурвалж: Үндэсний шуудан сонин
1 comment
хүн алчихаад байхад бараг суллах нээ тэр өгөх жил нь ямар бага юм бэ санаатай алсан юм чин шууд цаазаар авах хэрэгтэйшдээ