Австралийн Күийнсланд мужийн Витсандэй арал бол жуулчдын хамгийн ихээр цуглардаг газар юм. Тус арал дээр өнгөрсөн 24 цагийн дотор хоёр хүн аварга загасны дайралтанд өртсөн харамсалтай хэрэг гарчээ. Тэдний нэг нь бага насны хүүхэд байжээ. Аав, эгч хоёртойгоо явж байсан 12 настай охин хөлөндөө шарх авч эмнэлэгт хүргэгдсэн бол 46 настай Тасманы жуулчин эмэгтэй их бие болон хөлөндөө хазуулж биеийн байдал муу эмнэлэгт байгаа юм байна.
Тухайн үед арал дээр амарч байсан эмч цаг алдалгүй анхны тусламж үзүүлснээр түүний амийг аварсан байна. Тус эргийн орчмоор цагдаа нар болон загас агнуурын онгоцнууд эргүүлд гарч, хүмүүсийг тэр хавиар сэлэхгүй байхыг анхааруулж байна. 2018 он гарсаар нийт 33 удаа аварга загас хүн рүү дайрсан тохиолдол бүртгэгдсэн бөгөөд хоёр хүн нас баржээ.