Үндэсний урлагийн их театрын гоцлол бүжигчин, бүжгийн дасгалжуулагч багш, Монгол Улсын гавьяат жүжигчин Ш.Одонтуяа уран бүтээлийн бие даасан анхны тоглолтоо энэ сарын 30-нд театртаа 30 жил бүжиглэсэн алтан тайзнаа хийх гэж байна.
УАДБЧ, ҮДБЭЧ нэрээр нь олон түмэн илүүтэй мэдэх одоогийн Үндэсний урлагийн их театрын алдарт бүжиг дэглээч Ц.Сэвжидийн нэрэмжит Бүжгийн чуулгын хамт олон нь, алдарт дуучин Н.Норовбанзадын нэрэмжит дуу ангийн хамт олон нь, тус театрын ерөнхий найруулагч, гавьяат жүжигчин А.Даваахүү, ерөнхий бүжиг дэглээч, урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Баярбаатар, бүжиг дэглээч багш Хашхүү нарын мэргэшсэн уран бүтээлчдийн баг Одноо гавьяатын “Удмын хэлхээ” тоглолтод уран бүтээлчдээ бэлдүүлж байна.
Цэргийн ансамблийн гоцлол бүжигчин, Монгол Улсын гавьяат жүжигчин, УАЗ-469 давж үсэрдэг гэж үзэгч олны дунд домог болсон З.Шагдар агсны шар охин тэрбээр удмын залгамж болсон бага охинтойгоо “Удмын хэлхээ” тоглолтынхоо гол баатрууд байх болно.
1 comment
Саихан тоглолт болох нь дээ