Өчигдрөөс эхлэн нийслэл болон хөдөө орон нутагт нойтон цас хаялаад байна. Одоогоор Говь-алтай, Хөвсгөлийн төв хэсэг, Булган, Сэлэнгэ,Төв аймгийн ихэнх нутгаар 1-24 см цасан бүрхүүл тогтжээ. Тухайлбал, Дарханы Шаазгайтад 24 см, Төв аймгийн Залуучуудад 20 см, Борнуурт 13 см, Нөхөрлөл, Жаргалантад 11 см, Угтаалд найман см, Сэлэнгийн Бугантад 11 см, Эрдэнэтэд есөн см цасны зузаантай байгаа юм. Өнөөдөр Завхан аймгийн зүүн хэсгээр цасан шуурга шуурч, маргааш өдөр Сэлэнгийн нутаг, Өвөрхангайн хойд, Булганы өмнөд, Төв аймгийн баруун хэсгээр ихээхэн хэмжээний цас орж, цасан шуурга шуурхыг цаг уурын байгууллагаас сэрэмжлүүллээ.