Монгол улсад хорт хавдрын туяа эмчилгээний тусламж үйлчилгээг шинэ түвшинд гаргах зорилгоор шугаман хурдасгуур аппаратыг эмчилгээнд нэвтрүүлэх санаачлага ажил хэрэг болж 2011 оноос “Хавдар судлалын үндэсний төвд хорт хавдрын тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах нь” төслийг боловсруулж санхүүжилтыг Австрийн Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр шийдвэрлэхээр болсон билээ.

ХСҮТ уг төслийн гүйцэтгэгчээр сонгогдсон шугаман хурдасгуурыг 2018 онд багтаан суурилуулахаар төлөвлөж байгаа. Энэ хүрээнд өнөөдөр “Шугаман хурдасгуурт суурилсан туяа эмчилгээний дэвшилтэт технологийг Монголд нэвтрүүлэх нь” сэдэвт олон улсын семинарыг Хавдар Судлалын Үндэсний Төв, Монголын Туяа Эмчилгээний Нийгэмлэгтэй хамтран зохион байгуулж байна.

Энэ үеэр хорт хавдрын туяа эмчилгээний орчин үеийн дэвшилтэт арга технологийг эмч, мэргэжилтнүүдэд сургахаас гадна албан байгууллага, хамтын үйл ажиллагаатай бусад эмнэлгийн эмч мэргэжилтнүүд болон нийт ард иргэдэд туяа эмчилгээнд орчин үед нэвтэрч байгаа дэвшилтэт технологи, түүний ач холбогдол, цаашдын хэрэгцээ шаардлага, тулгарч буй бэрхшээл зэргийг сурталчлан таниулахад чухал ач холбогдолтой юм.

By updown

One thought on “Хорт хавдрын туяа эмчилгээнд шинэ технологи ашиглана”
  1. olon jiliin umno khiigdej ekhelsen. Tanii khiisen ajil bish, Ta eruul mendiin khugjliin tub, Anagaakhiin surguuliin rezident khariutsan alvanii khakhuuliig negdsen amnelgiin khund surtaliig boliulchih. Ardiin khuukhed surah bolomjgui bolloo. Khakhuuliin fraktsiig arilgaval Taniig Dakhin songono,

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн