Ирэх онд Монгол, Орос, Францын эрдэмтэд хамтран говьд солир хайхаар болжээ. Манай улсаас 1949-2002 оны хооронд олдсон 10 ширхэг солир олон улсын Meteoritical Bulletin байгууллагад бүртгэлтэй байдаг бөгөөд 2018 онд олсон хоёр солирыг нэмж бүртгүүлэх аж. Энэ онд олсон хоёр солирыг ШУА-ийн Геофизик, одон орон судлалын хүрээлэнд хадгалж байгааг ТАСС агентлаг уламжлав. Удахгүй ОХУ-ын Екатеринбург хот руу илгээж дээрх байгууллагад бүртгүүлэх гэнэ.