09:00 цагт: “Цахим орчин дахь хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийлэл, мөлжлөгөөс урьдчилан сэргийлэх, арга хэмжээ авах нь” сэдэвт хэлэлцүүлэг Блю Скай Зочид буудлын Кристал танхимд болно.

09:00 цагт: “Цус, цусан бүтээгдэхүүний зохистой хэрэглээ” сэдэвт Монгол-Хятадын хамтарсан анхдугаар семинар ЦССҮТ-ийн төв байранд болно.

09:30 цагт: Сэргээн засалт, сургалт, үйлдвэрлэлийн төв нь БНСУ-ын Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн хөгжлийн хүрээлэн/Koddi/-тэй хамтран “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрт үеийн илрүүлэлт, оролцоо” төслийг дөрвөн жилийн хугацаанд амжилттай хэрэгжүүлсэн бөгөөд төслийн тайлан тавих хаалтын үйл ажиллагаа Хөвсгөл нуур зочид буудлын хурлын танхимд болно.

09:30 цагт: Олон улсын шинжээчийн эрх олгох сургалт Багшийн хөгжлийн ордонд үргэлжилнэ.

10:00 цагт: Нийслэлийн Эрүүл Мэндийн Газрын 80 жилийн ойн арга хэмжээний хүрээнд зохион байгуулагдаж буй Эрүүл мэндийн байгуулллагуудын эрдэм шинжилгээний хурал Засгийн газрын 5 дугаар байранд болно. 10:00 цагт: Хотын захиргааны үүдэнд гэр хорооллын иргэд цуглаж, эсэргүүцлээ илэрхийлнэ.

10:00 цагт: НЗДТГ-ын А зааланд Улаанбаатар хотын авто замын хөдөлгөөний хэт их ачааллыг бууруулах зорилгоор нийтийн тээвэр болон зорчигч, ачаа тээврийн зохион байгуулалтыг сайжруулах, авто замын ашиглалт, авто зогсоолын тоог нэмэгдүүлэх талаар ажлын хэсэг, мөн холбогдох албан тушаалтнууд оролцсон ажлын тайлан сонсох хуралдаан болно.

11:00 цагт: Авлигатай тэмцэх газрын дэргэдэх Олон нийтийн зөвлөлөөс “Авлигын тор нэхэгчид УИХ-д үүрэлсэн байна” сэдвээр хэвлэлийн хурал зохион байгуулна. Хурал АТГ-н Олон нийтийн төвийн 105 тоотод болно.

11:00 цагт: Нийслэлийн Хэвлэл мэдээллийн төвд есдүгээр сарын 22-нд Автомашингүй өдөр болгон зарласантай холбогдуулан хэвлэлийн бага хурал зарлалаа. Нийслэлийн Тээврийн газар, Эрүүл мэндийн газар зэрэг холбогдох байгууллагын төлөөлөл оролцоно.

11:00 цагт: Санхүүгийн зохицуулах хороо ҮЦАЭХ, мэргэшсэн нягтлан бодогчдын институт болон мэргэшсэн үнэлгээчдийн институттай хамтын ажиллагааны санамж бичиг байгуулна. Санамж бичиг байгуулах арга хэмжээ СЗХ-ны 211 тоотот болно.

11:30 цагт: Үндэсний мэдээллийн төвд Монгол Улс, Улаанбаатар хотод “Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хангахад орон зайн өгөгдлийн дэд бүгцийн гүйцэтгэх үүрэг, ач холбогдол” сэдэвт олон улсын зөвлөгөөнийг зохион байгуулах талаар БХБЯ, ГЗБГЗЗГ-аас хамтран мэдээлэл хийнэ.

11:30 цагт: MN мэдээллийн төвд Багш нарын ажил хаяалттай холбоотой асуудлаар МАХН, МНН, ИЗН, МҮАН-аас хамтарсан мэдэгдэл хийнэ.

12:00 цагт: Улсын Нэгдүгээр Төв Эмнэлгийн Ерөнхий мэс заслын тасгийн 90 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдаж буй гар бөмбөгийн тэмцээн Спортын төв ордонд болно.

12:30 цагт: Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Намрын ногоон өдрүүд” нэгдсэн арга хэмжээний нээлт Мишээл экспо төвд болно.

18:00 цагт: SMS-marketing Space building-т ASEA-ийн бүтээгдэхүүнийг танилцуулах уулзалт болно.

18:00 цагт: Дэлхийн Монголчууд группээс зохион байгуулж байгаа Монголын түүхийн биет болон биет бус өвийг Дэлхийн Монголчуудад сурталчилан таниулах зорилтот ажлын хүрээнд алдарт туульч Цагаанзам гуай Халимагийн түүх соёлын талаар яриа тавьж, Жангар туулиа хайлна. Спортын төв ордны замын эсрэг талд байрлах Интер ном дэлгүүрийн гурван давхарт 301 тоотод.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн