Телевизийн урлагийн хамгийн томд тооцогддог “Эмми” наадмын 70 дахь удаагийн шагнал гардуулах ёслол Лос Анжелес хотын Майкрософт театрт болж байна. Эммигийн наадмын шилдэг туслах эрэгтэй дүрийн шагналыг “Game of thrones” цуврал киноны Тирион Ланнистерийн дүрд тоглодог жүжигчин Питер Динклаж хүртлээ. Тэрбээр өмнө нь 2011 болон 2015 онуудад “Game of thrones” киногоороо энэхүү шагналыг хүртэж байсан билээ.