Хүйтний улирал эхэлж, ханиад томуунаас салдаггүй цаг эхэлж байна. Ханиад томуунаас сэргийлэх хамгийн найдвартай аргуудын нэг нь вакцин гэдгийг олон хүн мэддэг болсон. Ялангуяа бага насны хүүхэддээ ханиаднаас сэргийлэх вакцин хийлгэснээр хүүхэд уг өвчнийг туссан ч хөнгөн хэлбэрээр тусдаг болохыг мэргэжлийн эмч нар сануулж байгаа юм.
ХӨСҮТ-ийн энэ төрлийн вакцины нөөц дууссан тул гадаадаас шинээр вакцин оруулж ирж байгаа бөгөөд 10 сарын сүүл, 11 сарын эхээр томууны вакцин манай улсад орж ирэх аж. Тиймээс өрхийн болон дүүргийн эмнэлгүүд 11 сар гартал вакцин хийж эхлэхгүй бололтой. Харин хэд хэдэн хувийн эмнэлэг энэ төрлийн вакциныг үйлчлүүлэгчдийн хүсэлтээр төлбөртэй хийж байгаа юм.
Тиймээс томууны эсрэг вакциныг аль эмнэлэг, ямар төлбөртэй хийж байгаа талаарх мэдээллийг хүргэе.
Нэг. Улаанбаатар Сонгдо
Нэг тун вакциныг 35 мянган төгрөгөөр хийж байгаа тул дэлгэрэнгүй мэдээллийг 7011-1163 утаснаас авах боломжтой. Улаанбаатар Сонгдо нь Сүхбаатарын талбайн урд, Улсын клиникийн төв эмнэлэг буюу нэгдүгээр эмнэлгийн баруун талд байрладаг.
Хоёр. Интермед
Нэг тун вакциныг 45 мянган төгрөгөөр хийж байгаа тул дэлгэрэнгүй мэдээллийг 7701-1111 утсаар авч болно. Тус эмнэлэг Хан-Уул дүүргийн 19 хороололд байрладаг.
Гурав. Юнимед
Баянзүрх дүүргийн 6 хороо 21 дүгээр сургуулийн урд байрладаг. Дэлгэрэнгүй мэдээллийг 7715-0000 утсаар лавлах боломжтой.
Дөрөв. Фамили клиник
Нэг тун вакциныг 35 мянган төгрөгөөр хийж байгаа тул дэлгэрэнгүй мэдэллийг 7611-5555 утсаар авч болно. Тус эмнэлэг Баянзүрх дүүрэг 14 хороо. 64 дүгээр байрны 2 давхарт байрладаг.
Тав. Wellness med
Эх нялхсын эмнэлгийн баруун талд Амарсанаа сувиллын хажууд байрладаг. Дэлгэрэнгүй мэдээллийг 9140-0077 утсаар лавлаж болно.
Зургаа. Тод-Н
Нэг тун вакциныг 40 мянган төгрөгөөр хийж байгаа бөгөөд тус эмнэлэг Замын цагдаагийн хажуу талын Юнион бюлдингийн А блокын 11 давхарт байрлаж байна. Эмч нар хүүхэд, том хүн аль нь ч ялгаагүй томуугийн эсрэг вакциныг хийлгэхийн өмнө эмнэлэгт хандаж, зохих шинжилгээг хийлгэхийг зөвлөж байгаа бөгөөд уг вакциныг хийлгэх үедээ хүн ямар нэгэн өвчин зовлонгүй эрүүл байх ёстойг анхаарууллаа. Түүнчлэн уг вакцин бага насны хүүхдийн дархлаанд сөрөг нөлөө үзүүлдэг гэх мэдээллийг мэргэжлийн хүмүүс үгүйсгэж байна.
Эх сурвалж: “Тусгал” мэргэжлийн цахим сонин
2 comments
Үнэ нь яагаад өөр өөр байдаг юм бэ.
Үнэ нь яагаад өөр өөр байдаг юм бэ.